“Аль-Каида” бүлэглэлийн тэргүүн Осама бин Ладеныг Америкийн цэрг үүд устгав. НҮБ-ын Аюулгүйн зөвл өлийн 15 гишүүн орон энэ явдлыг “Алан хядах үйл ажиллагаатай тэмцэхэд шинэ алхам боллоо” хэмээн мэдэгдсэн бол лалын ертөнц “Осама бин Ладен амь үрэгдсэн нь төгсгөл биш, харин эхлэл” гэж хүлээн авлаа.
ОХУ, Их Британи, ХБНГУ, Франц тэргүүтэй улс орон дэлхийн №1 террористыг дарсанд сэтгэл хангалуун байгаагаа илэр хийлэв. Харин лалын шашинт ХАМАС, “Талибан” бүлэглэл Осамагийн өшөөг авахаа илэрхийлж, Пакистанд Аме рикийн эсрэг жагсаал сэргэлээ. Па кистаны Кветта хотод 1000 орчим хүн Америкийн эсрэг жагсаал зохион байгуулжээ. Үүний зэрэгцээ Осама бин Ладены нас барахаас хэдэн хоногийн өмнө хий сэн видео бичлэг олдсон гэнэ. Уг бич лэгт тэрбээр юу гэж хэлсэн нь тодорхойг үй байгаа.
Гэсэн хэдий ч энэ бичлэгийг инте рнэ тэд тавихыг шаардаж байгаа хүн олон байна. Энэ нь түү- ний гэрээслэл байж магадгүй хэмээн ажиглагчид таа маглаж буй аж. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Осама бин Ладеныг устгасан” хэмээн мэдэгдэхэд ажиглагчид, тоймчид эргэл зэж байсан. Өмнө нь иймэрхүү мэдэгдэл удаа дараа гарч байсан бо лохоор үнэн эсэ хийг нот лохыг шаардаж байв.
Па кис танд явуул сан цэр гийн ажиллагааны үеэр нас барсан хү ний цогцост ДНХ-ийн шин жилгээ хийж, Осама бин Ла ден мөн гэдгийг тогтоожээ. Амь үрэгдэгсдийн дунд түүний хүү, нэг эхнэр нь байсан аж. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс “Халдлага, алан хядах ажиллагаа идэвхжиж магадгүй” хэмээн мэдэгдсэний дараа АНУ тэргүүтэй улс орнууд харуул хамгаа лалтаа чангатгаж, сэрэмжтэй байхыг ард иргэддээ анхаарууллаа.
Х.Одончимэг