Есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэг танхимаар болон цахимаар хичээллэх шийдвэр өнөөдөр гарлаа. Энэ жил 4-5 настнуудыг есдүгээр сарын 1-нээс эхлэн цэцэрлэгт танхимын болон танхимын бус хэлбэрээр авч эхлэхээр болов. Өөрөөр хэлбэл, 5 хоног танхимаар, 5 хоног цахимаар хичээлнэ. Харин "9-р сарын 1-нээс 2-3 насны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдахгүй. Учир нь эдгээр насныхан халдварт өртөх эрсдэл өндөр. Иймд 2-3 насны хүүхдүүдийг томуугийн вакцинд бүрэн хамруулж эрсдлийн үнэлгээ хийсний дараа нарийвчилсан төлөвлөгөө гаргаж 10 сард танилцуулна" гэдгийг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэв.