Цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд ажиллаж буй төрийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа дэмжих зорилгоор 2021 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж урамшууллын зардлыг батлуулсан билээ. Өөрөөр хэлбэл, коронавирус халдварын эсрэг хариу хэмжээнд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор болсон. Уг шийдвэртэй холбоотойгоор эмнэлгийн ажилчдад олгох нэг сая төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлж эхэлжээ. Одоогийн байдлаар төрийн эрүүл мэндийн байгууллагын 34308 ажилтан тус бүрт нэг сая төгрөгийн урамшууллыг эхний ээлжинд олгохоор ийнхүү шийдвэрлэсэн байна.