Барааны тэмдэг нь та бидний хэрэглэж нэрлэснээр лого буюу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэн, хуулийн этгээд өөрийн бараа үйлчилгээг бусдын бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх, ялгагдах чадвартай илэрхийлэл юм.
Томоохон бизнес эрхлэгчид тухайн бараа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд гаргахын өмнө зардлаа хэмнэж, эрсдэлээс сэргийлэхийн тулд барааны тэмдгээ бүртгүүлдэг бол Монголд энэ байдал эсрэгээрээ байдаг. Өөрөөр хэлбэл хэдийн хэрэглэгчдийн гарт хүргэснийхээ дараагаар, зар сурталчилгааны болон бусад зардал гаргачхаад барааны тэмдгээ бүртгүүлэхээр ханддаг нь маш буруу үзэгдэл юм. Учир нь энэ тохиолдолд Оюуны өмчийн газар тухайн барааны тэмдгийг холбогдох шаардлага хангаагүйн улмаас бүртгэхгүй байх, бүртгэх хүртэлх хугацаанд өөр хэн нэгэн этгээд бараа бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэх эсвэл түрүүлж мэдүүлэг гаргах, түүнд хариуцлага тооцох эрх бий болохгүй байх гэх мэт олон сөрөг үр дагавар үүсэх боломжтой.
SCHMITT&ORLOV (S&O IP) хуулийн фирм нь ОХУ, БНХАУ, Армени, Казакстан, Беларус зэрэг тусгаар улсын хамтын нөхөрлөлийн орнуудад салбартай оюуны өмчийн чиглэлээр хууль зүйн зөвлөгөө өгдөг бүрэн үйлчилгээ бүхий компани билээ. Энэ байгууллага нь бүсийн хэмжээнд нийт 120 гаруй ажилтантайгаар 25 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ба олон улсын туршлага болон тухайн улс дахь хууль эрх зүйн онцлогийг хослуулан үйлчлүүлэгчдэдээ Оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэхтэй холбогдсон асуудлаар үйлчилгээ үзүүлдэг байна. Харин Монгол дахь салбараа дотоод дахь компаниудыг олон улсад бизнесээ эрхлэхэд нь туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ оны эхэнд Улаанбаатар хотноо оффисоо нээн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Монгол дах салбарынхаа хамгийн эхний олон нийтэд чиглэсэн арга хэмжээг 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Замын үүд дэх гаалийн газрын хяналтын байцаагчдад хэрэглэгчдийн эрхийг хангах зорилгоор “Хуурамч бараа бүтээгдэхүүн ба тэдгээрийг таних
Мөн бидэнд барааны тэмдгийн ач холбогдол, хэрэглэгчдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг,барааны тэмдэгдээ эрхийн хамгаалалт хийлгэснээр ямар давуу тал бий болох талаар мэдлэг, мэдээлэл харьцангуй дутмаг байна.
Угтаа бол барааны тэмдэг нь тухайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг таньж, бусдаас ялгарах хамгийн том давуу талыг бий болгодог төдийгүй тухайн байгууллагын брендийн үнэ цэнийг бий болгож санхүүжилт олж авах нэг гарц юм.
Мөн барааны тэмдэг нь зөвхөн бэлгэдлийн чанартай зүйл бус бизнес эрхлэгчдэд мөнгө босгох, зах зээлд үнэлүүлэх маш том хөрөнгө болдгоороо онцлогтой.
Харин манай хуулийн фирм хүмүүсийн Оюуны өмч гэдэг сэдвийг өөрөөс нь хол тусдаа гэх буруу ойлголтыг засах, цаг алдалгүй оюуны өмчөө бүртгэж баталгаажуулалт хийлгэхэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, Монгол хүний оюуны өмчийг дэлхийн олон оронд таниулах зорилгоор байгуулагдсан.
тухай” сэдвээр S&O-ийн ахлах зөвлөх Дука О’Брайн сургалт зохион байгуулсан байна.
Мөн нийгмийн хариуцлагынхаа үндсэн дээр Отгонтэнгэр Их сургуультай хамтран оюутнуудын дунд “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь ” сэдэвт тэмцээн зохион байгуулсан бол орон нутгийн бизнес эрхлэгч, ЖДҮ нарт зориулсан Оюуны өмчийн бүртгэлийн давуу талууд, эрхийн хамгаалалтын талаарх сургалтуудаа энэ сарын 12, 18-ны өдрүүдэд Дорнод, Хөвсгөл аймгуудаас эхлэн зохион байгуулаад байна.
Тэд байгууллагынхаа давуу талыг Монгол төдийгүй олон улсад оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэх боломжтой бусад салбар байгууллага хамтын ажиллагаатай гэдгээ онцлов. Өөрөөр хэлбэл таны оюуны өмчийг Монголд SCHMITT & ORLOV (S&O IP) олон улсын хуулийн фирмийн Монгол дахь салбар нь хууль эрх зүйн хувьд хамгаалах бол, шаардлагатай тохиолдолд гадаад дахь салбаруудаараа дамжуулан олон улсад бүртгэж баталгаажуулах, тухайн салбарын судалгаа хийлгэх нээлттэй юм.
Тэдний байнгын үйлчлүүлэгч болох дэлхийн томоохон брендүүд буюу HUGO BOSS, Tommy Hilfiger, Calvin Klein, Samsung, Lacoste зэрэг брендүүдтэй нэгэн адил хууль эрх зүйн асуудлаа даатгахыг санал болгож байна. Хэрэв та SCHMITT&ORLOV (S&O IP) хуулийн фирмтэй холбогдохыг хүсвэл http://www.schmitt-orlov.mn/ буюу 99406544, 88014065 дугаарын утсанд холбогдоорой.