Пит нэртэй оцон шувуу АНУ-ын СанФранцискогоос Сан-Диего хүртэл онгоцоор ниссэн тухай “The Daily Mail”-д бичжээ. “Sea- World” хүрээлэнгийн мэргэжилтнүүд түүнийг эрдэм шинжилгээний хуралд “оролцуулахаар” авч явсан нь энэ.
90 минут нисэх хугацаанд мэргэжилтнүүд зорчигчдод оцон шувууны талаар багахан хэмжээний лекц уншиж, “амьд үзүүлэн” дээр шувууны биеийн бүтцийг тайлбарласан аж. Амьтдыг уг нь ачаа тээш хадгалдаг өрөөнд тусгай торонд хийж авч явдаг.
Харин Питийг зорчигчидтой хамт суулгах хүсэлтийг “SeaWorld”- ын судлаачид онгоцны багийнханд тавьж, тэд ч зөвшөөрсөн аж. Пит элдэв чимээ гаргалгүй, томоотой сууж байсан нь зорчигчдод их таалагджээ.