Гватемалын тэргүүн хатагтай Сандра Торрес ирэх есдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын тулд нөхрөөсөө салжээ. Ерөнхийлөгч Альваро Колом “Бид улс төрийн зорилгоор бус харилцан тохиролцож энэ шийдвэрт хүр сэн” гэж мэдэгдсэн байна.
Тус улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийл өгчийн гэр бүл, ойр дотнынхон аливаа сонгуульд өрсөлдөх эрхгүй байдаг аж. Сандра Торрес сонгуульд ялбал тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох юм.