ЯПОНЧУУД ХОРТ ХАВДАРТ ӨРТӨМХИЙ
“Америкийн Three Mile, Украины Чернобылийн атомын станцад дэлбэрэлт болсны дараах ослын зэрэглэл долоо бай сан бол Фүкүшимагийнх тав байгаа” гэж Токиогийн Анагаах ухааны их сургуулийн Радиологийн тэнхимийн профес сор Кэийчи Накагава хэлэв. Тэрбээр 30 гаруй жил цац раг идэвхт бодис судлалын чиглэлээр ажиллаж ирсэн арвин туршлагатай хүн юм.
“Фүкүшимагийн атомын станц түгшүүр зарлаж байгаа”-г дэлхийн хэвлэлүүдээр олонтаа мэдээлсний дараа буюу гуравдугаар сарын 16-ны өдөр атомын станцын одоогийн нөхцөл хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа тухай танилцуулгыг тэрбээр хийв. “Одоогийн цацрагийн хэмжээ нь 100 millisieverts, энэ нь атомын цахилгаан станцын ажилч дад зөвшөөрөгдөх хамгийн дээд төвшин бөгөөд хүний эрүүл мэндэд бараг сөрөг нөлөөгүй”, “Харин түүнээс дээш болбол эмнэлгийн ямар нэгэн тусламж үзүүлэхгүй бол хүмүүсийн 50 хувь нь нас барах магадлалтай” гэж ярилаа.
Ер нь цацраг туяа байгаль дээр 2.4 millisieverts хэмжээгээр оршдог байна. Гэтэл Иранд 10 хүрч байсан нь дэлхийн дунджаас дөрөв дахин их аж. Тухайлбал, 200 millisieverts төвшинд хүрвэл тэнд эрүүл мэндийн ямар нэг нөлөө үзүүлэх төдийгүй хорт хавдрын үндсэн шалтгаан болдог байна. “Цаашид цацрагийн идэвхжил 100 millisieverts-ээс өндөр болбол хорт хавдар үүсэх нө- лөөлөл их. Өөрөөр хэлбэл, 0.5 хувийн аюул бий. Энэ бол өндөр тоо. Япончууд ийм хувьд хүрдэггүй ч гэсэн хорт хавдар өндөр тохиолддог орон. Урт насалдаг нь үүнтэй холбоотой” гэдгийг профессор онцлов.
“ИОД ИХ ХЭРЭГЛЭДЭГ НЬ ТЭДЭНД ТУСАЛЖ МАГАДГҮЙ”
Цацраг хаа сайгүй тэнэж Японы ард түмэнд гамшиг дагуулж байгаа тухай шуугиан үргэлжилсээр байна. Атомын станцаа хэрхэн хяналтад байлгаж, ард түмнээ үүнээс хамгаалах вэ гэдэг нь тус улсын Засгийн газрын “толгойны өвчин” болоод байгаа. “Атомын цахилгаан станцын цацраг идэвхэд иод агуулагддаг. Япончууд далайн гаралтай ургамал, амьтныг хүнсэндээ өрг өн хэрэглэдэг тул иодын агууламж өндөртэй. Тийм уч раас цацраг идэвхт бодисын эсрэг хамгаалалт болж өгдөг” гэж профессор ярьж байна. “Гэхдээ одоогийн энэ шатанд цацраг ялгарах, хэмжихэд хялбар биш учраас их, бага гэдгийг нарийн мэдэхгүй. Эрүүл мэндийн мэргэжилтний хувь иод чухал нөлөө үзүүлнэ гэдгийг л хэлж чадна. Энэ бол том хамаарал” гэлээ.
Токиогийн оршин суугчид яах вэ гэж сандарсан франц хүний асуултад тэрбээр “Би эксперт биш учраас аюул тэг хувь гэж хэлж чадахгүй. Гэвч Токиогийн хүмүүсийн эрүүл мэндэд асуудал үүснэ гэж айхгүй байна” гэв. “Хэрэв та Токиод амьдарч байгаа бол санаа зовсоны хэрэггүй. Харин Фүкүшимагийн 20 км-ийн тойрог дотор амьдарч байгаа бол цагт 10-20 microsieverts байгаа. Энэ бол нэлээд өндөр төвшин” гэж тайвшрууллаа. Япончууд гамшигт тун бэлт гэлтэй, түүнийг даван туулж ирсэн туршлагатай.
Нагасакигийн их сургуулиас анагаах ухааны доктор Ацуши Кумагай, Нобору Такамура, Шуничи Яамашита зэрэг туршлагатай хүмүүсээ Фүкү- шимо руу илгээгээд байгааг тэнд явах үедээ сонссон. Шуничи Яамашита нь Чернобылийн ослын дараа ажиллаж байсан цацрагийн талаар ихээхэн мэд лэг, арвин туршлагатай мэр гэжилтэн аж. Зөвхөн Нагасакигаас бус, Фүкүшима, Хирошима, Токио гоос тэнд баг ажиллаж байна.
ФҮКҮШИМА ЯАГААД ТЭССЭНГҮЙ ВЭ
Хорьдугаар зууны технологийн том ололтын нэг нь ато маас эрчим хүч ашиглаж эхэлсэн явдал. Хүчтэй цуна ми гийн үед тэсэж үлдэж ча даагүй Фүкүшимагийн станц нь Америкийн Three Mile, Украины Чернобылийн осолтой дүйцэхүйц гэх ойлголтыг хүмүүст төрүүлээд байгаа. Эдгээр осол нь атом аюултайдаа бус, харин технологийн горимыг нь яв цав мөрдөөгүй, хүний ажлын хариуцлагатай холбоотой гэсэн дүгнэлтийг олон ул сын шинжээчид гаргасан гэдэг.
Фүкүшимагийн атомын станц яагаад тэссэнгүй вэ. Япончууд өөрийн технологидоо тун итгэлтэй байсан. Орчин үеийн байгалийн хуульд суурилсан аюулгүй ажилла гаа ны систем буюу газар хөдлөх, хүнд ачаа ны онгоц унах, усны үер зэргээс найдвартай хамгаалагдсан технологи Фүкүшимагийнх байв. Тиймдээ ч технологийн алдаа бус, байгалийн гамшигтай нүүр тулсан нь яах ч аргагүй гэсэн тайлбар дагалдаж буй.
Атомыг цөмийн зэвсэг болгон ашиглаж хүн төрөлхтөн нэгнийхээ өмнө хэрэглэсэн түүхийн үнэнтэй тэмцэж, энхийн зорилгод ашиг лахыг хохирч хоцорсон ард түмэнтэй япончууд сэдсэн нь эдүгээгийн атомын 55 станц юм. Түүгээрээ дэлхийн атомын эрчим хүчний 60 гаруй хувийг бүрдүүлэгч тэргүүлэгч гурван орны нэг болон жагсаж байгаа. Хэдийгээр хүний амийг авч одсон ч тэд бусдад муугийн жишээ болж харагдахгүйн тулд болгоомжилж, ихээхэн хичээж байх шиг.
Үйлдвэрлэсэн компаниуд нь реактороо ирэх зургадугаар сард сэргээн засварлана гэж яаран мэдэгдээд байгаагаас энэ бүхэн илэрхий. Түүхийн хуудас эргэх хугацаанд шинээр баяжигдаж ирсэн технологийг дахин нэг шат ахиулах шаардлага Япон төдийгүй дэлхий нийтэд тулгарав. “Байгалийн гамшгийн нөхцөлд хэрхэн тэсэж үлдэх вэ” гэсэн сургамжийг бидэнд үлдээж, өнөөдрөөс технологио дахин сайж руулах тухай бодож эхэл гэсэн дохиог үлдээж байна. Тэгэхгүй бол атомын станц гэмтэж дэлбэрээд, цацрагийн нөлөө хүн төрөлхтөнд аюул учруулсаар байх нь ээ.
Г.ӨЛЗИЙСАЙХАН