Шерлок Холмс, Ватсон эмч хоёрын тухай роман 1915 оноос Их Британид хэвлэгдэж эхэлсэн билээ. Зохиолч, найруулагч Энтони Хоровитц адармаатай гэмт хэргийг мөрдөгчдийн тухай орчин үеийн зохиол бичих зөвшөөрлийг К.Дойлийн сангаас авсан байна.
“Би Шерлок Холмсын тухай романуудыг 15 настайгаасаа уншиж эхэлсэн. Тэгээд л хайртай баатраа орчин үед, өнөөгийн нийгэмд хэрхэн амьдрахыг нь төсөөлж боддог байсан. Надад тэдний тухай роман бичих зөвшөөрлийг өгсөн Жин Дойльд баярлалаа” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Шерлок Холмсын тухай шинэ ном ирэх есдүгээр сард худалдаанд гарна.