Европчууд 10 хүрэхгүй жилийн дараа Олон улсын сансрын буудалтай болох нь тодорхой болов. Энэ талаар Парист саяхан болсон Европын сансрын агентлагийн уулзалтын үеэр шийдвэрлэсэн байна. Америк, Япон, Канад, Оросын хамтран хэ рэгжүүлж буй сансрын зогсоол байгуулах төсөлд европчууд нийт хөрөнгө оруулалтын най ман хувийг гаргахаар болжээ.
Гишүүн орнууд ирэх хоёр жилд хөрөнгө оруулж эхлэх юм байна. Европчууд төсөл хэрэгжих 25 жилийн эхний арван жилд багтаж есөн сая евро зарцуулахаар төлөвлөжээ.
Ийнхүү 2020 он гэхэд Олон улсын сансрын зогсоол байгуулагдаж, европчуудын эзэмшил зогсоол тэнд бий болох юм байна.
Р.Оч