Ливийн нийслэл Триполи дахь Засгийн газрын байр болон тус улсын тэргүүн М.Каддафигийн өргөөг олон улсын агаарын хүчнийхэн бөмбөгдсөн тухай АР агентлаг мэдээллээ. “Ливийн ард түмний эрх ашгийг хамгаалахын тулд цэргээ оруулсан” гэж мэдэгдсэн АНУ, Их Британийн цэргүүдийн цохилтод энгийн иргэд өртсөн байж магадгүй аж.
Ихэвчлэн хүндтэй зочдыг хүлээн авдаг байсан М.Каддафигийн өргөө үнсэн товрог болсон тухай гэрчүүд ярьж байна. Харин Засгийн газрын байрны гадуурх хайс сүйдэж, байшингаас утаа манарч байсан аж. Байшингийн ойролцоо М.Каддафиг дэмжигчид цуглан, эсэргүүцлээ илэрхийлсэн гэнэ.
Харин М.Каддафи хаана байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Баб-эль-Азизия хотын ойролцоо орших түүний өргөө рүү өнгөрсөн ням гаригийн орой бөмбөгдсөн гэх мэдээлэл байгаа аж. Пентагоны дэд адмирал Билл Гортни “М.Каддафиг устгахын төлөө бид үйл ажиллагаагаа явуулж байгаа юм биш. Харин эрх нь зөрчигдөж буй иргэдийг хамгаалахыг л зорилгоо болгосон” гэж мэдэгджээ.
Үүний хажуугаар Триполийн ойролцоо уржигдар орой хэд хэдэн дэлбэрэлт болсон байна. НҮБ-ын хориг арга хэмжээний дагуу цэргийн ажиллагаа явуулж буй улсууд нийт 124 харвагч пуужин Ливид байрлуулсан аж. Харин М.Каддафи бууж өгөхийг хүсэхгүй байгаагаар барахгүй, ту - лаан цаашид ч үргэлжилнэ хэмээн мэдэгдлээ. Тэрбээр “Барууныхны түрэмгийллийн бай одоо Ливи болж байна.
Пентагоныханд Гитлер, Муссолинигээс ялгарах юм огт алга” гэсэн аж. Саяхан НҮБ-ын шийд - вэрийг дэмжиж байсан Арабын орнуудын лигийн ерөнхий нарийн бичгийн дарга Амр Муса барууных - ны ажиллагааг буруушааж эхэллээ.
АНУ тэргүүтэй улсууд Ливид цэргээ оруулснаас хойш 64 хүн амиа алдаж, 150 гаруй хүн бэртсэн гэж гадаадын хэвлэлүүдэд мэдээлжээ. Түүнчлэн “France-Presse” агентлагийн хоёр сурвалжлагч, “New York Times” сони ны дөрвөн ажилтан тус улсад ажиллаж байгаад сураггүй алга болсон.
Х.Одноо