Газар хөдлөлт, цунамигийн улмаас хөргөх төхөөрөмж нь ажиллахгүй болж, дэлбэрэх аюул нүүрлээд байсан Японы “Фүкүшима-1” Атомын цахилгаан станц дахь байдал тогтворжиж эхэлсэн тухай Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн мэргэжилтнүүд мэдэгдлээ.
Хөргөх төхөөрөмж нь ажиллахгүй болсон блокуудад зохих арга хэмжээ авсан билээ. Харин тус улсын Ибараки, Фүкүшима мужид өчигдөр өглөө газар 5.2 баллын хүчтэй хөдөлсөн байна. “Фүкүшима-1” АЦС-ын реакторын гаднах бүрхүүл энэ сарын 13-нд дэлбэрсний улмаас ойр орчимд цацраг идэвхт бодис тархаад байгаа.
Нийслэлээс 240 км зайд орших энэ мужид тархсан цацраг идэвхт бодис салхиар дамжин Токио болон бусад мужид хүрсэн, түүнчлэн цацраг идэвхт үүл хуралдаж байгаа тухай мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэ долоо хоногт цацраг идэвхт бодисоор бороо орж болзошгүй тул гэрээсээ гарахгүй байхыг холбогдох албаныхан иргэдэд сэрэмж үүлжээ. Түүнчлэн амны хаалт зүүх, цоргоны ус уухгүй байхыг анхааруулаад байгаа аж.
Х.ОДОН