Югослав задран унаснаар Босни Герцоговенийн дайн дэгдэж 1992-1995 онд үргэлжилсэн. Уг дайнд 100.000 ор чим хүний амь үрэгдсэн гэдэг.
Олон хүний амийг бүрэлгэсэн Хорватын эмэгтэй цэрэг Азра Базикийг Интерполоор эрэн сурвалжлаад 20 жил өнгөрсний эцэст АНУын Кентуки мужаас өнгөрсөн пүрэв гаригт баривчилжээ. Өдгөө 52 настай Азра Базик олзны хүмүүсийг тамлан хороосон хэргээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан юм. Тэрбээр олзлогдсон хүмүүст хү- чээр бензин, цус уулган, хумс руу нь хадаас шаан тамладаг байж.
Яргачин эмэгтэй 2004 оноос Кентуки мужид суурьшин, өндөр настны асрамжийн газарт ажиллаж байсан аж. Нуугдаж амьдрах хугацаандаа тэрбээр төрөл арилжсан бололтой. Түүгээр асруулж байсан хөгшчүүл “Сайхан ааштай, сайн эмэгтэй” хэмээн тодорхойлсон гэнэ.
Б.Эгшиг