Европын холбооны орнуудын цагдаа нар насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татдаг гэмт хэрэгтнүүдийн томоохон сүлжээг илрүүлсэн тухай АР мэдээллээ. Ази, Европ, Америк тивийг дамнасан энэ сүлжээнд мянга гаруй гэмт хэрэгтэн байдаг аж. Гурван жилийн хугацаанд Франц, ХБНГУ, Бельги, Норвеги, Италийн цагдаа нар хамтарч “Аврал” нэртэй тусгай ажиллагаа зохион байгуулсан байна.
Интернэт, гар утас ашиглан хүүхдийг садар самуунд уруу татдаг, биеийг нь үнэлүүлдэг, тэр ч бүү хэл улс дамнуулан худалддаг эл сүлжээнд ажилладаг 184 хүнийг одоогийн байдлаар баривчлаад байгаа аж. Түүнчлэн 670 хүнийг шалгаж эхлээд байгаа бөгөөд гэмт хэрэгтнүүдийн дотор дунд сургуулийн багш, их, дээд сургууль, коллежийн оюутнууд ч байгаа юм. Тэд “boylover.net” цахим хуудсаар ихэвчлэн харилцаж, хүүхдийн нүцгэн зураг зардаг, түүнчлэн тухайн хүүхдийн хаяг, утсыг олж өгдөг байсан гэнэ.
Үүнийхээ төлөө их хэмжээний мөнгө авдаг байснаа мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрчээ. Европолын тэргүүн Роб Уаэйнрайтын мэдэгдсэнээр 230 хүүхэд гэмт хэрэгтнүү- дийн золиос болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн аж. “Энэ сүлжээнд 30 гаруй орны 70 мянган хэрэглэгч бүртгүүлсэн нь хамгийн сэтгэл зовоож буй асуудал. Бидний илрүүлсэн нь л энэ. Харин цаана нь хэч нээн ч гаж донтон байгааг мэдэхгүй.
Ийм гэмт хэрэгтэй зөвхөн цагдаагийн ажилтнууд ч бус хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд, эцэг, эхчүүд хамтран тэмцэх хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна. “Аврал” тусгай ажиллагааны багийнхан дээрх цахим хуудсыг ажиллуулдаг хүнийг баривчлан Голландын шүүхэд шилжүүлээд байгаа аж.
Хүүхдийг гаж донтнуудад худалддаг, тэдний гэрэл зураг болон дүрс бичлэгийг интернэтээр цацаж мөнгө олдог хүмүү сийн дунд хүүхдийн зуслан, амралтын газрын ажилтнууд, цэцэрлэг, сургуулийн багш нар байгааг хууль сахиулагчид анхааруу лав. Европын холбооны 27 орны Хууль зүйн сайд “Аврал” тусгай ажиллагааны ханд нэмэлт санхүүжилт олгож, техникийн туслалцаа үзүүлэхээр шийдсэн байна.
Х.Одон