Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нууцаа саяхан дэлгэв. ҮШН, МУННаас зохион байгуулсан “Үндэсний эрх ашиг ба тусгаар тогтнол” хэлэлцүүлгийн үеэр энэ явдал болсон юм. Улсын Тэргүүн байсан хүний хувьд хамгийн амархан уруудах, бас “айх” ёстой зүйл юу байдаг талаар тэр саналаа хэлэв. Гэхдээ нэгэн франц хүний үгнээс иш татлаа.
Мөрийтэй тоглох, хөөрхөн хүүхний хойноос гүйх нь уруудах хамгийн амархан арга гэнэ. Хөөрхөн хүүхэн эргүүлэхийн тулд цаг зав, мөнгө, хамаг арга залиа барна.
Тэгээд амжилтгүй “гүйсэн” бол хоосон хоцрох нь тодорхой.
Бүр түүнээсээ болоод уруудахын дээдээр уруудаж ч болно.
Тиймээс тэрбээр үүнээс болгоомжилдог аж. Бас “Луйвраар албан тушаалд хүрсэн улстөрчдийг дэмжих юм бол хамгийн амархан уруудаж болно” гэж тэр хэлбээ.
С.Уул