Умард болон Өмнөд туйлд 20 гаруй жил ажилласан гэрэл зурагчин Сью Флад зүрхэн тушаа газраа үс нь халцарсан нэгэн оцон шувууг хальсандаа буулгажээ.
Юунаас болж оцон шувууны цээжинд зүрхэн хэлбэртэй халцархай үүссэнийг мэргэжилтнүүд тайлбарлаагүй байна. “Би оцон шувууны зургийг олон дарсан.
Гэхдээ ойртох боломжгүй байсан учраас зүрхэн тушаах тэр халцархай юунаас үүссэнийг мэдэж чадаагүй” гэж тэрбээр ярьсан аж.