Европын газар нутагт байдаг АЦС-уудыг нарийвчлан шалгахыг Австри уриалжээ. Тус улсын Байгаль орчны сайд Николаус Берлакович ““Фүкүшима-1” АЦС-д гарсан дэлбэрэлттэй холбогдуулан Европын орнууд өөрийн АЦСын аюулгүй байдал, реактор болон хөргөх төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгах нь зүй” хэмээлээ. Тэрбээр Европын холбооны ээлжит чуулганы үеэр энэ саналыг дэвшүүлжээ.