Ирэх онд Лондонд болох Олимпийн наадамтай холбогдуулан тус хотын зочид буудлууд өрөөнийхөө үнийг хөөрөгдөж эхэлсэн тухай “The Fnancial Times” сонинд мэдээлжээ. Наадмын үеэр байрлах зочид буудлуудад захиалгаа өгч эхэлсэн хүмүүс ч энэ тухай баталж байна.
Дөрвөн одтой зочид буудлын нэг өрөө хоногт дунджаар 300-400 доллар байдаг бол Олимпийн наадмын үеэр 1700-2000 доллар хүрэх төлөвтэй хэмээн ажиглагчид таамаглаж байгаа аж. Харин гурван одтой зочид буудлын хоногийн хөлс дунджаар 2-3 дахин нэмэгдэх хандлагатай байна.
Өрөө захиалах үйлчилгээ ихэссэнтэй холбоотой зочид буудлууд үнийг ийн хөөрөгдөж эхэлсэн талаар Лондон хотын захиргаа ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа аж.