Монгол Улсад суугаа Японы Элчин сайдын яамны зөвлөх Хино Кожи ”Өнөөдөр 09.10 цагт Монгол Улсын аврах баг Токио хот руу нислээ. Тэднийг би өөрийн биеэр гаргаж өгсөн. Энэ бол цагаа олсон чухал тусламж юм. Түүнчлэн олон байгууллагууд бидэнд туслахаар хандив цуглуулж, бодитой ажил зохион байгуулж байгаад Японы Засгийн газар, Монголд суугаа ЭСЯ-наас Монгол Улсын Засгийн газар болоод ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье” гэв. Түүнчлэн “Японд газар хүчтэй хөдөлсний дараа үе үе чичирхийлдэг.
Энэ үзэгдэл төдийлэн аюултай биш. Фүкүшимагийн нэг, хоёрдугаар атомын цахилгаан станц, Мияги мужид байгаа цахилгаан станц аюулгүй болсон хэмээн манай улсын Засгийн газраас албан ёсоор мэдээлсэн. Тиймээс Монголын хэв лэл мэдээллийн хэрэгсэл манай улсын Засгийн газрын сайтаас бодит мэдээлэл авч, ард түмэндээ хүргэхийг хүсье” гэсэн юм. Фүкүшимагийн атомын нэгдүгээр цахилгаан станцын нэгдүгээр блок энэ сарын 12-ны 15.36 цагт, гуравдугаар блок 14-ний 11.01 цагт устөрөгч, нүүрстөрөгч исэлдэн урвалд орсноор дэлбэрсэн.
Харин хоёрдугаар блок 15-ны 06.30 цагт дэлбэрчээ. Дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байна. Дөрөвдүгээр блокт гарсан түймэр, Оногава хотын ато мын цахилгаан станцад гарсан галыг унт раасан хэмээн Японы Засгийн газраас мэдээлсэн байна. Уг станцын ойролцоо 10-20 км зайд амьдардаг иргэдийг нүүлгэн шилжүүлээд дуусаж байгаа ажээ. Цацраг идэвхт бодис 20 км-ээс цааш тархаагүй учир иргэдэд аюулгүй юм байна.
М.ЭРДЭНЭДЭЛГЭР