ЗХ-ний 326-р ангид даргадаа зодуулж нас барсан цэргийн талаар ЗХЖШ-аас мэдээлэл хийж байна.
Цэрэг зодож аминд нь хүрсэн салааны дарга Г-г Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Цаашид ийм зүйл гаргахгүйн тулд Хуурай замын цэргийн ангийн бусад албан тушаалтнуудыг шалгаж, цэргийн алба хаагчдад ёс зүйн сургалт оруулна. Байлдагч Б-г нас барсан үндэслэлээр хуулийн дагуу ар гэрт нь таван жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болон оршуулгын зардлыг Зэсвэгт хүчний жанжин штабаас олгоно гэдгийг мэдээллээ. Мөн Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн дарга С.Батболдыг ажлаас нь чөлөөлсөн байна.