Сүүлийн 24 цагийн дотор 11183 хүнд шинжилгээ хийхэд 127 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 126, Архангай аймагт нэг хүнээс халдвар илэрсэн байна. Дөрвөн хүний эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна хэмээн ХӨСҮТ-ийн халдвар өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 4,210 боллоо. Үүнээс 3083 нь эдгэрчээ.
Өнөөдрийн байдлаар нийт 1,014 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 917 хүндэвтэр 89, хүнд 5, маш хүнд 3 хүн байна.