Өнгөрсөн бямба гаригт гарал үүслийн бичиггүй 30 орчим тонн ямааны мах хилээр гаргахаар бэлтгэж байсныг илрүүлжээ. Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 28 дугаар байрны ойролцоо баригдаж байгаа барилгын хонгилд их хэмжээний мах буулгаж буй тухай мэдээлэл иргэдээс ирсэн байна.
Тус дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид газар дээр нь шалгалт хийжээ. БНХАУ-ын иргэн 41 настай, эрэгтэй Shen Yajun гэгч монгол иргэдтэй хамтран гарал үүслийн болон бусад зөвшөөрөлгүй их хэмжээний ямааны махыг хилээр гаргах зорилгоор хадгалж байсан гэнэ. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна.
Б.ЭХ