Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Баруун хүрээ буюу Шанхын хийдээс эртний түүх соёлын ховор дурсгалт бүтээл болсон бурхад алдагджээ. Тус хүрээнээс түүхийн дурсгалт бурхад алдагдсан тохиолдол ганц энэ биш.
Өмнө нь Өндөр гэгээн Г.Занабазарын урласан алтадмал бурхад удаа дараа алдагдаж байсан юм. Энэ удаа Шанхын хийдээс 14 см өндөртэй алтадмал Ногоон, Цагаан Дарь эх, 42 см өндөр, 10 гаруй сая төгрөгөөр үнэлэгдсэн зэс хөөмөл Доржсэмбэ, 16 см өндөр таван сая төгрөгийн үнэтэй, алтан шармал Махгал бурхан алдагдсан байна.
Түүх соёлын хосгүй үнэт бурхныг хулгайлсан этгээдүүдийг ЭЦГ-ын ажилтнууд, орон нутгийн цагдаагийн газрынхантай хамтран эрэн сурвалжилж байна.
Г.Равжаа