Сьерра Леон улсад үүрэг гүйцэтгэж байсан манай IX ээлжийн цэргийн багийн захирагч дэд хурандаа Д.Содномцог цэргүүдтэйгээ зүй бусаар харилцаж, зодож дарамталсан асуудалтай холбогдуулан тус ээлжинд үүрэг гүйцэтгэсэн захирагч болон захирагчийн орлогч, холбогч офицер нарын хэдэн хүнийг албанаас нь халах, цэргийн цол, албан тушаалыг нь бууруулах арга хэмжээг ЗХЖШын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав авсан.
Тэдний нэг, ээлжийн захирагчийн орлогч дэд хурандаа Б.Энхболд ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн хэмээн хуулийн байгууллагад хандсан талаар эх сурвалж мэдээллээ.
Түүнийг өнгөрсөн намар удирдлагынхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр цэргийн тэтгэвэрт гаргасан аж.
Хэдийгээр тэрбээр тэтгэврийн насанд хүрсэн ч ЗХЖШ-аас холбогдох тэтгэмж, мөнгөн шагналыг нь олгоогүй бололтой. Энэ талаар ЗХЖШ-ын хол - богдох албаны хүнээс тод руулахад “Б.Энхболд дэд хуран даа хуулийн байгууллагад ханд сан гэсэн. Бид чухам ямар үндэслэ лээр хандсаныг нь мэдэхгүй” гэв.
Өөр нэг эх сурвалж “Дэд хурандаа Б.Энхболд шүүхэд хандаагүй юм билээ.
Харин Төрийн албаны зөвлөлд хандсан гэсэн. Бидэнд энэ талаар тодорхой мэдээлэл ирээгүй” гэсэн юм.