Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, Хөвсгөл аймаг дахь АНын дарга Д.Бямбаа сайдынхаа тушаалыг хуурамчаар үйлдэж, Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газарт их хэмжээний мод бэлтгэх хууль бус зөвшөөрлийг найзынхаа “Бумбах” ХХК-д олго сон хэрэгт холбогдсон юм.
Түүнээс гадна мөн л сайдынхаа тушаалыг зөрчиж найзынхаа “Ган оюу эрдэнэ” компанийн их хэмжээний самрыг БНХАУ-ын иргэн Ли Шин нарын Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг “Жи ми ри хуа” компани руу хил давуулан хүргүүлэхийг завдсан хэрэгт холбогдсон байна.
Түүний хууль бус үйлдлийг АТГ-т шалгаж байсан ч саяхан Улсын ерөнхий прокурорын газраас уг хэрэгт харьяалал тогтоож, Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлэв.
Д.Бямбаа нарт холбогдох хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн нь хууль зөр - чигчдөд хариуцлагаас мулт рах боломж олголоо гэх хүмүүс байна.
Г.Равжаа