Хорин жилийн дараа “Хааяа энэ хөндий миний өвөг дээдсийнх байсаан. Өнөөдөр хятад цустай монголчууд эзэн суусаан” гэж хэлээд толгойгоо балбаж, дороо дэвхцэхгүй байхын тулд хятадуудад тохирох стратегийн бодлого гарцаагүй хэрэгтэй байна. Хэдхэн хоноод л хятадуудтай холбоотой хэл ам таталсан асуудлын талаар сонсоод бүр дэлбэрэх шахах юм. Тэр мэдээлэл нь Монгол Улсын хуулийг уландаа гишгэсэн, монгол хүнийг эх нутгаас хөөсөн, төрийн цагдааг зодсон гээд хамгийн ноцтой байх нь бүр ч бачуурмаар.
Одоогоос хоёр сарын өмнө ХанУул дүүргийн нутаг дэвсгэрт барилгын ажил хийж байсан хужаа нар хэв журам сахиулахаар очсон цагдааг зодож хүнд гэмтээсэн даруй бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, амтай болгон ярьж, бичиж байсан бол өнөөдөр нам жим бүр таг болчихсон. Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын ажилтан, цагдаагийн дэслэгч Н.Алтансүх өнөөдөр ажлаа хийж байгаа ч зодуулснаас болоод татаж уна даг, амралтгүй ажиллахаар толгой нь тэвчихийн аргагүй өвддөг болоод үлдлээ.
БНХАУ-аас манайд суугаа ЭСЯны Консул таван сая төгрөг өгсөн сураг байсан. Цагдаагийн 200 мянга хүрэхгүй цалинтай хүнд энэ мөнгө их мэт боловч эрүүл мэндийг нь насан туршид нь хохироосон гэдгийг иргэнээ хамгаалах ёстой байгууллага мартчихсан нь харамсалтай. Энэ асуудлыг “Нэг цагдаа зодуулаа л биз” гээд орхиж боломгүй санаг дах юм. Өнгөнөөс нь харахад төрийн албан хаагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг ч өнгийгөөд нэг харвал монгол хүнийг харийнхан хэрхэн үнэлдэг нь илт.
Түүний цаана Монголын төр иргэнээ яаж хамгаалдаг нь харагдаж байна. Хэргийн мөрдөн байцаалт дуусаад одоо Нийслэлийн прокурорт хянаж байгаа гэсэн. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ хэргийг аятайхан шийд гэсэн үүрэг цагдаагийнханд дээрээс ирсэн юм билээ. Аятайхан гэдэг нь хэдэн төгрөг өгсөн. Асуудлыг сүржигнэлгүй хятадуудын талд шийд гэсэн үг биш гэж үү. Дахиад л асуудал үүслээ.
Нүүрс ухаж, амьжир гаагаа залгуулдаг На лайхын уур хайч дыг газар нутгаас нь хөөж, ажиллах боломжгүй болгосон хя та дын хөрөнгө оруулалттай “Донг фан нэн юан” гэдэг компанийн тухай яригдах боллоо. Юу гэнэв ээ, бидний эх оронд ирчихээд хэ дэн төмөр байрлуулсныхаа төлөө улсаас дамжуулж буй цахилгааныг давхар худалдаж ашиг олох гэнэ. Бид чинь хятадын харьяат болчихоогүй биз дээ.
Налайхын уурхайчид болон иргэд хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг бүгд мэднэ. Энэ уурхайг хэрхэн яаж ашиглах, ажлын байр болгож, амьжиргаагаа залгуулж байгаа иргэдийн асуудлыг яаж шийдэх тухай Монголын төр шийдвэр гаргаагүй байхад хугацаа нь дууссан лиценз өвөрлөсөн, дотор газрын иргэд уурхайчдад хариуцлага тооцох эрхтэй гээд ойлгочихсон юм биш байгаа. Ойрын өдрүүдэд хамгийн хямд ямааны мах хонины махнаас ч илүү үнэд орох шахаж байна.
Энэ нь нөгөө л Монголын ноолуурыг атгасан хятадуудын бодлоготой холбоотой юм байх. Хө- дөө орон нутгаас мах ачсан машин махны бөөний захын хаалгаар орж ирэнгүүт өндөр үнэ хэлээд хятадууд шууд авчихна. Хөдөө орон нутагт ч мөн адил. Баруун хязгаарт “бой” хийж буй малчдын хотод хужаа нарын гар хөл бологсод очоод бөөний үнээр бус, жижиглэнгийн үнээр ямааны мах авч байна. Учрыг нь лавлахад “Хятадуудын мөнгөн дээр хэд хоног ажиллаадахъя” гэсэн залуус өдрөөс өдөрт олширсоор байгаа аж. Өнөө маргаашдаа малчид хийгээд ажилгүй залууст мөнгө нь хэрэгтэй байгааг буруутгах аргагүй.
Хятадууд махгүй нэг ч хонож чадахгүй монголчуудыг аврах бодлого сэдээгүй нь лавтай. Үүний цаана барж биш мэрж идэх хятад санаа нуугдаж байгаа нь харагдаж байна. Бидний мэдэж байгаа нь баруун хязгаарын аймгууд. Мөнгөний эрэлт хэрэгцээ хүзүүгээр нь татсан малчид зуданд малаа алдахаас халширч, зарж борлуулж байгааг ашиглан бодлогоо хэрэгжүүлж байхад бид ямар ч бод логогүй, яавал ч яаг гээд хараад суух гэж үү. Улс орныг нэгэн өрх гэж үзвэл танайд хэн дуртай нь ороод юу дуртайгаа хийж байхыг та л лав тэвчихгүй дээ.
Гэтэл өнөөдөр өнгө, мөнгөнд хэт шунагсад, өөрийгөө доллараар хучихыг хүсэгчид төрийн толгойд гарснаас эзэнг үй Монгол гэдэг ойлголтыг хята дуудад өгчихөж. Монгол хүн хятад цагдааг зодоод, хаа хол нэг дүүрэгт нь эзэн сууж, хятад иргэдээс татвар нэхээд сууж байсан бол биднийг яах байсан бол. Өнөөдөр төрийн цагдааг нь зодож, арай ядан амьжиргаагаа залгуулж иргэдийг нь дарамталж байгаад маргааш нь засгийн эрхийг нь гартаа оруулж, төрийн ордонд эзэн суух вий.
Илжигний чи хэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрдэг гэдэг үг бий. Эрхэм гишүүд, Үндэсний аюулгүй байдлын зөв лөл, хууль хяналтын байгууллагын удирд лага яг л тэр илжигтэй адил гээд хэл чихвэл эсэргүүцэх хүн бараг үгүй л бо лов уу. Зөөлөн суудалдаа мөнгө халааслаад мөнхөд суухыг хүсэж буй эрхэм ээ. Таны өмнө бөхөлзөн олон саяар нь мөнгө шидэж байсан хятад маргааш зөө- лөн сууд лыг чинь эзлээд, тэд бус та тэдний өмнө бөхөлзөж, хэдхэн мянган төгр өг авах гэж алгаа тосох болох нь.
Х.ОЮУНСҮРЭН