Азийн “олимп” БНХАУын Гуанжоу хотноо өнгөрсөн сард болж өндөрлөлөө. Энэ наадмын бамбар унтарч амжаагүй шахам байхад монголчууд хүн амины ноцтой хэрэг үйлдэж, нутаг нэгтнээ хороосон гэх мэдээлэл манай зарим хэвлэлээр цацагдах болов. Уг мэдээлэлд “Монголчуудын байрлаж байсан зочид буудлын хогийн цэгээс мөчилж, саванд хийж орхисон хүний цогцос олджээ.
Хууль хяналтын байгуул лагынхан цогцост шинжилгээ хийгээд монгол хүнийх байсныг тогтоосон. Уг хэргийг манай үндэсний бөхийн нэртэй аваргын дүү үйлдээд Бээжин хүрэх автобусанд суугаад явж байхад нь саатуулсан байна. Сэжигтэн нэлээд том биетэй тул баривчлах үед эсэргүүцэл үзүүлж, Хятадын цагдаа нарыг сандаргасан” гэж дурдсан байсан. Энэ талаар бид холбогдох албаны хүмүүсээс лавлалаа.
Хамгийн эхний зорьсон газар бол ГХЯ. Тус яамны Консулын газрын захирал Д.Ганхуягаас лавлахад “Манайд БНХАУ-ын хууль хяналтын байгууллагаас монголчууд нэгнийхээ аминд хүрч, сэжигтэн монгол залууг саатуулан шалгаж байгаа тухай мэдээлэл ирээгүй. Манай улсын иргэнийг хэрэгт холбогдуулан шалгавал ЭСЯнд нь тэр даруйд нь мэдэгдэх ёстой шүү дээ” гэлээ.
ЭЦГ, Тагнуулын ерөнхий газрын эх сурвалжаас лавлахад үгүйсгэж байв. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаанаас энэ талаар тодруулахад “Монголын багийн хөгжөөн дэмжигчдийн буусан буудалд ийм хэрэг гарсан гэж манай зарим сонинд гарсныг уншсан.
Бидэнд мэдэгдсэн зүйл байхгүй. Манай багийн тамирчидтай холбоотой ямар нэгэн гэмт хэрэг гараагүй” гэлээ.
Г.РАВЖАА