Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд өчигдөр Н.Мөнх-Оргилд холбогдох хэргийг хаалттай хэлэлцлээ. Тэрбээр 2010 оны тавдугаар сарын 3-нд Хөвсгөл аймагт найман настай М-ийг хүчирхийлж, амийг нь хөнөөн, цогцсыг нь цүнхэнд хийж, аймгийн захын орчим орхисон хэрэгт холбогдсон юм. Мөрдөн байцаалтын шатанд гэм буруугүй гэж мэдүүлсэн ч ДНК-ийн шинжилгээгээр хохирогчийн цогцсоос олдсон үрийн шингэнтэй тохирсон гэж цагдаагийн байгууллагын эх сурвалж баталдаг.
Түүнээс гадна тэрбээр дээрх хэргийг үйлдэхээсээ өмнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2010 оны дөрөвдүгээр сард байрны орцонд 8-10 насны гурван охи ныг хүчирхийлж, зодож, хөнөөхийг завдсан гэж буруутгагдаж буй бөгөөд хохирогч нар түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн юм. Н.Мөнх-Оргилыг хэрэгт холбогдуулан саатуулах үед гэрээс нь “Виагра” буюу бэлгийн чалх сайжруулдаг эм олдсоныг нотлох баримтаар хурааж авсан аж.
Н.Мөнх-Оргил 1982 оны нэгдүгээр сарын 20-нд Хөвсгөл аймагт төрсөн, дуучин, гэрэл зурагчин мэргэжилтэй нэгэн. Чингэлтэй дүүргийн шүүхэд өчигдөр 11.00 цагт зарлагдсан шүүх хурал 11.40 цагт Н.МөнхОргилыг Ганцхудагаас авчирсны дараа эхэлсэн юм. Шүүх хуралд түүний ээж Б.Нармандах, эхнэр Н.Түвшинжаргал нар ирсэн байсан бөгөөд “Уг хэргийг хилсээр хүлээлгэсэн” гэж тэд үзэж байсан юм.
Н.Мөнх-Оргил ч шүүхийн хэлэлцүүлэг дуусах үед эцсийн үгээ хэлэхдээ “Энэ хэрэгт би огт хамаагүй” гэж тайлбарлажээ. Уг хэрэгт хяналт тавьж яллах дүгнэлт үйлдсэн прокурор Т.Жадамбаа “Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үеэр гэрч, шинжээч нарын мэдүүлэг, эсийн шинжилгээ зэргээр түүний гэм буруу нь тогтоогдож байгаа учир цаазаар авах ял оноох “санал” гаргасан юм. Н.Мөнх-Оргилд холбогдох хэргийн шүүх хурал 17.40 цагийн үед завсарлаж шүүх бү- рэл дэ хүүн удтал зөвлөлдсөн.
Ингээд 2010 оны дөрөвдүгээр сарын 8-нд Баянгол дүүрэгт бага насны хүүхэд хүчиндэж, хэргээ хялбарчлах зорилгоор, хо хи рогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хоолойг нь боон санаатай хөнөөхийг завдсан, дөрөвдүгээр сарын 21-22-нд танхайн сэдэлтээр мөн хэргийг давтан үйлдсэн, 2010 оны тавдугаар сарын 3-нд бага насны хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, эдгээр гэмт хэргээ хялбарчлах зорилгоор хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж санаатай хөнөөсөн гэм буруутайд тооцсон байна.
Улмаар түүний бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйлдэлд 10, бага насны охидыг удаа дараа хүчирхийлсэн хэрэгт 15, охидыг хөнөөхийг завдсан үйлдэлд 10, бага насны охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт нь цаазаар авах ял оноож, хөнгөн ялыг хүндэд нь багтааж дээд хэмжээ ногдууллаа.