Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн тасгийн дарга Н.Батзогсохоос цөөн асуултад хариулт авлаа.
-Юуны түрүүнд олны анхаарлын төвд байгаа нэгэн асуултад тодорхой хариу өгнө үү. УИХ-ын 21 гишүүнд эрүү-ийн хэрэг үүсгэж, уг хэр гээр нь барьцаалан Авлигатай тэмцэх газрын дарга нар суудалтайгаа үлдэж байна гэж яригдах боллоо. Танай газарт УИХ-ын гишүүдтэй холбоотой хэчнээн хэрэг шалгагдаж байна вэ?
-УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Л.Гүндалай нарыг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн. УИХ-ын гишүү- ний бүрэн эрхийг нь түдгэлз үүлэх асуудлаас болж ийм байдалд хүрээд байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Түүнээс биш УИХ-ын 21 гишүүнтэй холбоотой хэргийг хав дарж, түүгээрээ барьцаалсан зүйл байхгүй.
21 авлигачийн хэргийг Авлигатай тэмцэх газрынхан хав дарж, тэр хэргээр улстөрчдийг барьцаалж байгаа тухай мэдээлэл гарсан байсан. Эрүүгийн хэргийг дарж хэн нэгнийг барьцаалж байгаа бол энэ чинь маш том гэмт хэрэг шүү дээ.
-Та байхгүй гэж хариулж байна. Үүнийгээ яаж нотлох вэ?
-Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах чиг үүрэгтэй байгууллагын хүлээн авч байгаа эрүүгийн хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэг бүрийг шалгах ажиллагаанд прокурорын байгууллага хяналт тавьдаг. Дээрээс нь мөрдөн байцаагч ч гэсэн хуулийн хүрээнд ажлаа явуулж байна. Тэгэхээр ямарваа хэргийг дарагдуулах, шалгахгүй орхих, худал хэрэг үүсгэж түүгээр нь бусдыг барьцаалах гэх зэрэг нөхцөл, бололцоо байхгүй.
Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байгаа байгууллага дангаараа үүсгээд, шалгаад явдаггүй. Эрүү үүсгэн шалгахад заавал прокурорын байгууллагын орол цоо байдаг. Прокурорын бай гууллагад мөрд өн байцаалтад байгаа бүх хэрэг хянагдаж байдаг учраас тэндээс асууж тодруулах боломжтой.
-УИХ-ын гишүүн Л.Гүндалай Өршөөлд хамрагдах хүсэлтээ Нийслэлийн прокурорт тавьж байгаагаа сэтгүүлчдэд мэдээлсэн. Тэгэхээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас Өршөөлийн хуульд хамрагдах нь гэж ойлгож болох уу?
-Өршөөл үзүүлэх тухай хуульд гэм буруугийн талаар маргахгүй бол мөрдөн байцаах, прокурорын шатанд хуулийн үйлчлэлд хамруулж болохоор заасан.
-АТГ-аас явуулж байгаа ажил, тухайлбал, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах ажил гэдэг ч юм уу. Энэ бүхэн хэзээ үр дүнд хүрэх бол. Байгуулагдаад гурван жил болоход жижиг “жараахайтай” зууралдаад том “акул” барихгүй байна гэх хэл амнаасаа салж чадахгүй л байна шүү дээ.
-Авлигатай тэмцэх чиглэлээр явуулж байгаа ажлын үр дүн тодорхой хэмжээнд гарч байгаа. АТГ хэрэг шалгаж, шийд вэр лүүлж эхэлснээс хойш хү мүүс сургамж, санамж авч, шу дар гаар ажиллаж, амьдрахыг эрхэмлэж, ойлгож ухамсарладаг болсон. Ер нь цаашид авлигатай тэмцэх ажил үр дүнд хүрэх нь ойлгомжтой. Манай улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцэд нэгдэн орсон.
Үндэснийхээ хууль тогтоомжийг энэ конвенцэд нийцүүлэх чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн НҮБ-ын шинжээчид конвенцийн хэрэгжилтийг ирж судалж, үнэлж, түүнийхээ дараагаар зөвлөмж өгөх зэргээр багагүй ажил явуулдаг. Авлигатай тэмцэх ажлыг амжилтад хүргэхийн тулд АТГ-ын бие даасан хараат бус байдлыг НҮБ-ын конвенцэд нийцүүлэн хангах ч бас чухал асуудал. Ерөнхийдөө авлигатай тэмцэнэ гэдэг ганцхан АТГ-аар тогтохгүй, төр засаг, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага гээд бүгд хамтран ажиллаж байж амжилтад хүрэх ажил шүү дээ.
Авлигатай тэмцэхэд улстөрчдийн хүсэл зориг ч их чухал. “Загас, жараахайтай” хөө- цөл дөөд “акул” барихгүй байна гэдэг шүүмжлэлийг ойлгодог. Нийгэмд эмх замбараагүй, дур зоргоороо туйлсан үйлдэл, үзэгдэл түгээмэл байгаатай холбоотойгоор ийм шүүмжлэл гардаг болов уу. Хуульд жижиг хэргийг шалгахгүй орхигдуу - лаад, зөвхөн том хэргийг, “акулыг” шалга гэж заагаагүй. Тиймээс бид эрүүгийн хэрэг бүрийг том, жижиг гэж ялгах гүй, хуулиар бидэнд шалгуулахаар харьяалуулсан хэрэг бүрийг шалгаж, шийдвэрлүүлэхийн төлөө явж байна.
-Авлигатай тэмцэх газар жил бүр Авлигын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Шударга ёсны төлөө - 2010” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, тодорхой ажил хийж байна. Энэ хүрээнд мөрдөн шалгах чиглэлээр ямар ажил амжуулав?
-Мөрдөн шалгах хэлтэс өдөр бүр л эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаа явуулж байна. Түүнээс гадна авлига, албан тушаалын хэргийг илрүүлж, шалгах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, НҮБын Авлигын эсрэг конвенцэд үндэсний хууль тогтоомжоо нийцүүлэхийн тулд санал боловсруулах, авлига, албан тушаалын хэргийг илрүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран ажиллах ажлыг зохион байгуулах гээд нийгэмд шударга ёсыг тогтооход чиглэсэн ажил, арга хэмжээг байнга авч хэрэгжүүлдэг.
Иргэдийн өгсөн мэдээллийн мөрөөр шалгалт хийгээд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл тогтоогдохгүй буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй ч эрх зүйн зөрчил байвал түүнийг нь арилгуулах талаар манай мөрдөн байцаагчид байнга ажилладаг. Тухайлбал, нийслэл, дүүргийн газрын алба, ашигт малтмалын салбарын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг хянаж, шалгаад эрх зүйн зөрчлийг нь арилгуулахаар мэдэгдэл бичиж, түүнийхээ мөрөөр урьдчилан сэргийлэх ажилтнуудын хамт газар дээр нь очиж шалгаад, зөрчил засагдсан эсэхийг хянаж байна.
Тухайн байгууллагын дотоод дүрэм журмын гажуудлаас болж иргэдийг хохироогоод байгаа асуудал гарсан бол тэр дүрэм журмыг нь судлан үзэж, өөрчлөлт оруулах, хүчингүй болгуулахаар бусад хэлтэс, албатайгаа хамтран ажиллаж байна. Түүнчлэн эрүү гийн хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрд өн байцаагч эрүүгийн хэрэг нэг бүр дээр мэдэгдэл бичиж, мөрөөр нь ажиллаж байна. Энэ мэтчилэн нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын хэрэг дахин гарах шалтгаан нөхцөлийг таслан зогсоохын төлөө хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж ирлээ.
-Авлигатай тэмцэх газар энэ 2010 онд хэчнээн гомдол мэдээлэл хүлээн авч, эрүүгийн хэдэн хэрэг шалгаж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар гэмт хэргийн шинжтэй 415 гомдол мэдээлэл хүлээн авч, 38-д нь эрүүгийн хэрэг үүсгэж, 138- ыг харьяаллын дагуу мөрдөн байцаах бусад байгууллагад шилжүүлсэн. Хоёр хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгасан. Энэ оны эхний есөн сарын байдлаар авлига, албан тушаалын 235 холбогдогчтой 105 эрүүгийн хэргийг шалгасан нь өмнөх оныхоос тодорхой хувиар өссөн байгаа.
Эдгээрээс 22 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлжээ. Дээрх хэргийн улмаас 23 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 351 саяыг нь нөхөн төлүүлсэн. Тодорхой хэмжээний хөрөнгө ч битүүмжилсэн. Эдгээр хэргээс шүүхээр 30 хүнд холбогдох 11 хэргийг шийдвэрлэж, 12 хүнд хорих ял оноож, 11 хүнийг Өршөөлийн хуульд хамруулан шийдвэрлэсэн байгаа.
Г.ЦОЛМОН