Амралтын өдрүүдэд орон нутагт гурван иргэн осгосон байж болзошгүй байдлаар нас барсан хэргүүд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын гудамжинд хоёр хүн осгож нас барсан байдалтай олджээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход 60 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдов. Мөн тухайн өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумд 51 настай эрэгтэй хүн осгож нас барсан хэрэг гарчээ.
Энэ жил цаг агаар ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1,2-12,7 градусаар хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд архи согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах, биеэ авч явах чадваргүй болсон найз нөхдөө ар гэрт нь хүлээлгэж өгөх, гудамжинд хэвтэж байгаа хэн нэгэн иргэнд зайлшгүй тусламж дуудаж өгөх, орон нутаг руу зайлшгүй ажлаар явах тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Арванхоёрдугаар сарын цаг агаарын нөхцөл байдлыг ЭНД дарж харна уу.