Хот хоорондын хөдөлгөөнийг хэрхэн талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Маргаашаас эхлэн Улаанбаатарт Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос дур мэдэн гарч, орохгүй. Халдварын голомтгүй аймгаас ирж байгаа хүмүүс асуумж бөглөөд орно. Харин халдварын голомттой газраас ирж байгаа хүмүүс түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгч байж орж ирэх горим энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.
Өнөөдрийн байдлаар орон нутаг руу явах хүсэлтэй иргэдийн 92.8 хувь нь PCR шинжилгээ өгөөд байна. Сүүлийн хоёр өдөр шинжилгээний хариугаа аваагүй эсвэл хотоос гарч амжаагүй иргэдийг шинжилгээний хариуг хүчин төгөлдөр гэж үзэж, энэ сарын 18-ны 06.00 цаг хүртэл хотоос гаргана. Түүнээс хойш хотоос гарахаар бол дахин шинжилгээ өгнө. Одоогоор шинжилгээ өгсөн хүмүүсийн 47.8 хувь нь нийслэлээс гарсан байна. Оюутнуудыг орон нутаг руу явуулах ажил үндсэндээ шувтарч байна. Өнөөдрийн байдлаар 20-иод мянган оюутан шинжилгээ өгөөд орон нутаг буцсан" гэв.