946 оны энэ өдөр Английн хаан I Эдмундын амь насанд халдан алжээ.
1093 оны энэ өдөр Стугнын тулалдаан болжээ (Оросын вангуудын нэгдсэн арми болон кипчакуудын хооронд болсон цуст тулалдаан)
1135 оны энэ өдөр Леоны дуганд VII Альфонсо бүх Испанийн хаанд өргөмжлөгджээ.
1293 оны энэ өдөр Японы Камарзура мужид хүчтэй газар хөдөлж 23 мянган орчим хүн амь үрэгджээ.
1573 оны энэ өдөр Голландын дайны үеийн далайн хамгийн том Харлеммермерын тулалдаан болжээ.
1637 оны энэ өдөр Английн цэргүүд нутгийн уугуул индиан хүмүүсийн амьдардаг (ихэвчлэн хүүхэд хөгшид, эмэгтэйчүүд байсан 700 гаруй хүн) Пекотын тосгон руу дайрч тэр чигт нь хүйс тэмтэрснээр Пекотын дайн эхэлжээ.
1642 оны энэ өдөр Испанийн арми Оннекурын дэргэдэх тулалдаанд Францын цэргийг бут цохижээ.
1644 оны энэ өдөр Португалийн тусгаар тогтнолын төлөөх дайн: Монтихийн тулалдаан болжээ.
1679 оны энэ өдөр Английн парламент Хабеас Корпус (хувь хүний халдашгүй эрхийн) хуулийг баталжээ.
1707 оны энэ өдөр Испанийн хаан ширээний төлөөх дайны явцад Бурбоны эвслийн хүч Сарагосыг эзэлжээ.
1770 оны энэ өдөр Османы эзэнт гүрний дарангуйллын эсрэг Грекийн Орловын бослого гарчээ.
1799 оны энэ өдөр Оросын генерал Суворовын арми Туриныг эзэлжээ.
1805 оны Наполеон Бонапарт Италийн хаанд өргөмжлөгджээ
1805 оны энэ өдөр Карабах хаант Оросын мэдэлд оржээ.
1830 оны энэ өдөр АНУ-ын Конгресс уугуул иргэд индианчуудыг нүүлгэн шилжүүлэх тухай хуулийг баталжээ.
1865 оны энэ өдөр генерал К.Смитийн удирдсан Өмнөдийн армийн үлдэгдэл бууж өгснөөр АНУ-ын иргэний дайн төгсжээ.
1868 оны энэ өдөр Англид хэрэгтнийг хамгийн сүүлчийн удаа олны өмнө цаазалжээ.
1897 оны энэ өдөр Брэм Стокерын “Дракула” роман нийтлэгджээ.
1908 оны энэ өдөр анх удаа Ойрх Дорнодод газрын тос олборлож эхэлжээ.
1913 оны энэ өдөр Петербург хотод дэлхийн анхны олон моторт онгоцны (Русский витязь) нислэг болжээ.
1918 оны энэ өдөр Ар Кавказын холбоо Гүрж, Армен, Азербайжан гэсэн тусгаар гурван улс болон задарчээ.
1928 оны энэ өдөр FIFA хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 4 жилд нэг удаа явуулж байх шийдвэр гаргажээ.
1938 оны энэ өдөр Вольсбург хотод Адольф Гитлер өөрийн гараар “Фольксваген” үйлдвэрийг барих суурины анхны чулууг тавьжээ.1944 он гэхэд тус үйлдвэр жилд 630 автомашин үйлдвэрлэдэг болсон байжээ.
1947 оны энэ өдөр ЗХУ-д цаазын ялыг устгажээ.
1948 оны энэ өдөр ӨАБНУ-д апартеид буюу арьс өнгөөр ялгаварлах бодлого эхэлжээ.
1966 оны энэ өдөр Гайана улс тусгаар тогтножээ.
1986 оны энэ өдөр Европын хамтын нийгэмлэг далбаагаа баталжээ
1999 оны энэ өдөр Энэтхэгийн зэвсэгт хүчин Кашмир болон Жамму мужид “Вижай” дайны ажиллагаагаа эхлүүлжээ.
2001 оны энэ өдөр Мадрид хотод Дэлхийн массонуудын их хурал эхэлжээ.