5 дугаар сарын 19-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 139 дахь өдөр бөгөөд он дуусахад 226 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 21 хэмийн дулаан бол шөнөдөө 6 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 27, Дэлгэрүүлэгч одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2804.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.70, юань 344.00, вон 2.26 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.30 цагт Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилтнууд Сангийн яамны гадна жагсаал зохион байгуулна. Утас: 99970613
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Кыргызстан улсын Ээж нарын баярын өдөр тохиож байна.
- 1962 онд АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч агсан Жонн Кеннедигийн төрсөн өдөрт зориулж Мадисон цэцэрлэгт хүрээлэнд салют буудуулж байсан бөгөөд Мэрилин Монро "Төрсөн өдрийн мэнд хүргэе" хэмээн бичиж байжээ.
- 1971 онд ЗХУ "Марс-2" нэртэй сансрын станцыг хөөргөж байжээ.
- 2012 онд Сирид бөмбөг дэлбэрч 9 хүний амийг авч оджээ.
- 1950 онд Египэт Суэцийн сувгийг хааж, Израйлийн хөлөг онгоц болон худалдаачдыг нэвтрүүлэхгүй хэмээн зарлажээ.