4 дүгээр сарын 28-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 118 дахь өдөр бөгөөд он дуусахад 247 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 23 хэмийн дулаан бол шөнөдөө 9 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 5, Хэрцгий охин одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 39 минутад мандан, 20 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2792.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.20, юань 394.50, вон 2.26 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11:00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1945 оны энэ өдөр Италийн ерөнхий сайд агсан Бенито Муссолини нас баржээ.
- 1981 оны энэ өдөр АНУ-ын алдарт жүжигчин Жессика Алба мэндэлжээ.
- 2001 онд Америкийн инженер Деннис Тито дэлхийн анхны сансрын жуулчин болж байжээ.
- 1978 онд Афганистаны ерөнхийлөгч Mohammed Daoud Khan коммунист босогчдын халдлагад өртөж, суудлаасаа огцорч байжээ.
- 1932 онд чичрэг өвчний эсрэг вакциныг гарган авч, хүнд хэрэглэх боломжтой гэдгийг албан ёсоор зарлажээ.
- 1920 онд Азербайжан улс ЗХУ-д нэгджээ.