4 дүгээр сарын 14-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 103 дахь өдөр бөгөөд он дуусахад 262 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 9 хэмийн дулаан бол шөнөдөө 1 градус хvйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 22, Суулга одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 04 минутад мандан, 19 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2786.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.00, юань 395.50, вон 2.28 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.
- 12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д говь, хээрийн бүсэд зэрлэг амьтад усгүйн улмаас харангадаж байгаа талаар эрдэмтэд мэдээлнэ.
Төрийн ордонд
- 10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
- 11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
- 14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Ангол улсад Залуучуудын баярын өдөр тохиож буй.
- Мөн Японы уламжлалт Такаяама фестивалийн эхний өдөр юм байна.
- 2014 онд Зүүн Хойд Нигерт ахлах сургуулийн 276 эмэгтэй сурагч Боко Харам гэх террорист бүлэгт барьцаалагдаж байжээ.
- 2010 онд БНХАУ-ын Шанхайд 6.9 баллын хүчтэй газар хөдөлж, ойролцоогоор 2700 орчим хүн нас баржээ.
- 1986 онд Бангладешт түүхэн дэх хамгийн хүнд мөндөр /1кг/ орж, 92 хүний амийг авч оджээ.