Сонгинохайрхан дүүрэгт хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийхийг завдсан хэрэг гарлаа. Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд орших “МТ” шатахуун түгээх станцаас уржигдар 20.40 цагт 38 настай, иргэн Б гэгч 20 мянгатын хуурамч дэвсгэртээр шата хуун худалдан авах үед нь шатахуун түгээх станцын ажилтнууд мэдээд цагдаад ханджээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.ЭНХЭЭ