Баянзүрх дүүргийн VI хорооны 171 А байрны хонгилд 14 настай таван хүүхэд мансуурсан байсныг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын ажилтнууд уржигдар саатуулжээ. Тус хо роонд оршин суудаг, найм дугаар ангийн сурагч Т, Б, З, 13 дугаар хороололд оршин суудаг Б, Сонгинохайрхан дүүргийн харьяат Б нар хичээлээ тараад ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хийг гялгар уутанд хийж үнэрлэн, мансуурсан байж. Хүүхдүүдийг хэзээнээс эхлэн мансуурах болсныг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байгаа юм.
Энэ талаар тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн эх сурвалжаас тодруулахад “Сургуулийн сурагч 14 настай таван хүүхэд шингэрүүлсэн хий сорж байгаад баригдсан. Бүгдээс нь тайлбар авч амжаагүй байна. Тэд өмнө нь ингэж хэрэглэж байсан эсэх, яаж сурсан зэргийг нь тодруулсаны дараа мэдээлэл өгөх боломжтой” гэлээ.
Гэр ахуйн шингэрүүлсэн хийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбог дуулаад түүнийг үнэрлэж мансуурах болсон талаар цагдаагийн болон ман сууруулах бодистой тэмцэх чиг лэлээр үйл ажиллагаа явуулдаг бай гууллагынхан өгүүл сэн юм. Шингэр үүлсэн хий сорж, мансуурч байгаа тохиолдол ганц энэ биш гэдгийг хэргийг шалгаж буй цагдаагийн ажилтнууд мэдээлэв. Үүнээс өмнө өнгөрсөн зургадугаар сард ерөнхий боловсролын сурагчид мансуурсан хэрэг гарчээ. Үүний улмаас нэг нь амиа алдсан байна.
Нийслэлийн Баянгол дүүргийн XV хорооны 12 дугаар байрны ойролцоо амьдардаг Б, Х, Ц уг хэргийг үйлдсэн гэнэ. Тэд дэл гүүрээс ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий худалдан авч орцонд түүнийгээ сорж, хэрэглэсэн байна. Удалгүй Б инээд алдан гүйж эхэлсэнээ гэнэт ухаан алджээ. Баянгол дүүргийн цагдаагийн хэлстийн нэгэн ажилтан “Ерөнхий боловсролын нэгэн дунд сургуулийн 11 дүгээр ангийг өнгөрсөн хавар төгссөн 17-18 настай гурван хүүхэд ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий сорж мансуурч байгаад нэг нь нас барсан.
Б нь уг хэрэг явдал болохын өмнө найз Ц, З нартайгаа нийлж хий үнэрлэж мансуурсан юм билээ. Тэгээд үдэш нь Ц, Х нартай нийлж үнэрлэхээр тохиролцсон. Ингээд хажуугийнхаа дэлгүүрээс хий худалдан авчээ. Хүмүүсээс шингэрүүлсэн хий сорж, хэрэглэдэг тухай сонсож, хэрхэн хэрэглэдэгийг нь заалгасан юм билээ” гэв. Саяхан л гэхэд УМБГ-ын ажилт нууд каннабис боловсруу лан хэрэг лэж, хадгалж байсан рок хөгжим сонирхогч болон өөр 30 орчим залууг саатуулан шалгаж байгаа.
Шинжилгээгээр тэдний хэрэглэж, хадгалсан бодис нь каннабисийн төрлийн мансууруулах бодис болох нь тогтоогдсон. Энэ төрлийнх байж болзошгүй мансууруулах бодис машин дотроо хэрэглэж байсан залуусыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд уржигдар орой саатуулжээ.
ХанУул дүүргийн I хорооны иргэн 27 настай Б, Сүхбаатар дүүргийн IV хорооны иргэн 25 настай эрэгтэй С нар үл мэдэгдэх нунтаг өвс татаж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.
Тэдний машинаас хар саарал өнгөтэй 800 грамм өвс, тугалган цаас хураан авчээ. Цагдаагийнхан уг бодисыг Гаалийн төв лабораторид шилжүүлээд байгаа бөгөөд урьдчилсан дүгнэлтээр каннабисын төрлийн ургамал болох нь тогтоогдсон байна.
Г.Равжаа