Аав, ээжийнхээ халуун өврөөс гараагүй 15-хан настай балчир охины амь насыг хөнөөсөн Б.Хэрлэнчимэг нарын найман хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, мөрдөн байцаалтад буцаасан.
Гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой байхад удаа дараа шүүх хурлыг хойшлуулж, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа учир охины аав болон өмгөөлөгч нь ШШГЕГ-ын дарга М.Ганхүүд “Шүүх хурал удаа дараа хойшлогдсоны эцэст дахин мөрдөн байцаалтад шилжсэн нь шүүх шатны байгууллага энэ хэргийг шийдвэрлэхэд саад учруулж байна. Тиймээс энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт хүргүүлжээ.
Өмнө нь ч хүсэлт илгээсэн боловч хариу ирээгүй аж.
Энэ удаад ШШГЕГ-ын дарга М.Ганхүү дахин хариу өгөхгүй бол ШШГЕГ-ын өмнө өлсгөлөн зарлана хэмээн талийгаачийн аав, ар гэрийнхэн мэдэгджээ.
Б.Энх