Энэ хорвоод эрүүл мэндийн асуудалтай, өрөөл татанхай хүүхэд төрөх нь цөөнгүй. Ихэнх тохиолдолд иймэрхүү хүүхдүүдээс эцэг эх нь татгалздаг аж. Тэдгээр хүүхдүүд асрамжийн газарт бурхнаас заяасан насны тоогоо гүйцээгээд буцдаг. Тэднийг төрсөн эцэг эх нь голсон юм чинь өрөөл бусад нь тоож өргөж авах нь үгүй. Гэхдээ амьдралд гайхамшиг тохиолддог аж. Чин сэтгэлийн хайр ямар ч өвчнийг анагаах чадалтай гэдгийг доорх түүх өгүүлэх аж. Присцилла Морс гэдэг Америк эмэгтэй нөхөртэйгөө 20 жил амьдарч хоёр хүүхдийн аав ээж болжээ. Үр хүүхдүүд нь том болж өөр өөрийн амьдралтай болох цагт эхнэр нөхөр хоёр дахин хүүхэдтэй болохыг хүсжээ. Гэхдээ тэд өнчин хүүхдүүдэд эцэг эхийн хайрыг мэдрүүлэхийг хүссэн байна. Присцилла өнчин өрөөсөн, эцэг эхдээ гологдсон хүүхдүүдийн тухай мэдээллийн сангаас нэгэн бяцхан хүүгийн зургийг олж хараад зогтусжээ. Анхандаа хүүхэд ч гэхэд бэрх үлгэрт гардаг оодой өвгөн шиг харагджээ.
Хүүг Райн гэдэг байв. Төрөлхийн л маш олон өвчний оноштой төрсөн түүнээс эцэг эх нь татгалзсан аж. Асрамжийн газар хүүг өргүүлэх айл хаан долоон жил болсон ч хэн ч түүнийг авах сонирхолгүй байжээ. Харин Присцилла тэр хүүг харангуутаа “Энэ л миний хүү” гэж дуу алдсан аж. Хэдий бяцхан Райн өөр оронд, тодруулбал Болгарт, амьдардаг байсан ч Присцилла шаардлагатай бүх бичиг баримтыг цуглуулан 7 хоногийн дараа гэхэд хүүгийн амьдардаг асрамжийн газар ирсэн байлаа. Эхнэр нөхөр хоёр анх удаа Райнтай уулзахад хүү зурган дээрхээсээ ч дор байдалтай харагджээ. Зургаан настай хүү ердөө 4хөн кг жинтэй, үхэл амьдралыг зааг дээр байв. Тураалын тулд орсон хүүхэд юм зажилж чадахгүй ходоод нь махан төрлийн зүйл боловсруулж чадахгүй байв.
Америкт ирсэн даруйдаа хүүхдийг эмнэлэгт хэвтүүлсэн байна. Ингээд л хүүгийн шинэ амьдрал эхэлжээ. Ердөө сарын дараа гэхэд Райны жин 10 кг хүрсэн байлаа. Хүүг хэвийн амьдралд оруулахын тулд маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардагджээ. Өнөөдөр тэрбээр танигдахын аргагүй болжээ. Тэрбээр ярьж сурч байгаа гэсэн. Гэхдээ нөхөн сэргээх үйл явц дуусах болоогүй аж. Чин сэтгэлийн хайр, халамжийн ачаар Райн аз жаргалтай инээмсэглэсэн хүүхэд өсөж байна.