3 дугаар сарын 3-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 62 дахь өдөр бөгөөд он дуусахад 303 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -20 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын давхарласан 8, Гөрөөсөн толгой одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 29 минутад мандан, 18 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2769.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.60, юань 397.00, вон 2.29 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт МСНЭ-ийн байранд Засгийн газраас санаачлан боловсруулж буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцуулах уулзалт болно.
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ.
- 11.00 цагт НЗДТГ-т Нийслэлийн орон сууцны корпорациас газраа орон сууцаар солих хөтөлбөрт хамрагдсан иргэдэд түлхүүр гардуулна. Утас: 88104671
- 14.00 цагт Хуульч Х.Тэмүүжин Монгол Улсын Ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Бүгд Найрамдах Ливан улсын Багш нарын баярын өдөр юм байна. Энэхүү баярыг гуравдугаар сарын 9-нийг дуустал тэмдэглэдэг аж.
- 2015 онд Словен ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрчээ.
- 2013 онд Карачид бөмбөг дэлбэлснээс болж 45 гаруй хүн нас барж, 180 гаруй хүн гэмтэж бэртэж байжээ.
- 2009 онд Кельн хотын 14 дүгээр зууны үед баригдсан “Хотын түүхэн архив” барилга нуржээ.