Арабын Нэгдсэн Эмиратын Цөмийн энергийг зохицуулах холбооны агентлаг анхны цөмийн цахилгаан станцын зөвшөөрлөө олгосон тухай Bloomberg мэдээлэв. Тус улсын Цөмийн энергийн корпорацын (ENEC) харьяа “Nawah Energy Company” компани лицензийг авч, цөмийн цахилгаан станцыг арилжааны хэлбэрээр ажилууллахаар бэлтгэж байгаа аж. Эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх зорилгоор гаргасан уг шийдвэр Арабын ертөнц түүхэндээ анх удаа цөмийн эх үүсвэрээс эрчим хүчний хэрэгцээгээ хангах боломжийг бүрдүүлж байна. Цахилгаан станцын барилгын ажлыг Өмнөд Солонгосын компани гүйцэтгэсэн бөгөөд төслийн өртөг 20-25 тэрбум доллар болж байгаа аж.