Манай улсад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн хятад жолооч нар осол зөрчил гаргаж, хүний аминд нэг бус удаа хүрснийг цагдаа гийн байгууллага бүртгэж шалгасан.
Өнгөрсөн хавар Өмнөговь аймагт Тавантолгойн уур хайгаас нүүрс тээвэрлэдэг БНХАУ-ын ком панийн жолооч манай гурван иргэнийг дайрч хоёрынх нь амь насыг хөнөөж, нэгийг нь хүнд гэмтээсэн. Түүнээс хойш Дорноговь аймгийн Айраг суманд манай улсын иргэнийг мөн л нэгэн компанийн удирдах албан тушаалтан нь дайрч амийг нь бүрэлгэсэн билээ.
Харин өнгөрсөн бямба гаригт Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалт тай уурхайн хүнд даацын машины жолооч монгол хүний аминд хүрчээ. Ерөө сумын Баянгол гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг төмрийн уурхайн жолооч У Кай “Стивер” маркийн авто машинаараа тус аймгийн иргэн С-ыг дайрч хөнөөжээ. Энэ талаар аймгийн Цагдаагийн газрын ажилтнаас тодруулахад “Зам тээврийн осол гарсан газарт манай бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Осол хэрэг чухам юунаас болж гарсан талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.