УЕП-ын орлогч Б.Цэрэнбалтавын оронд Бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Ц.Бямбацогтыг томилж магадгүй талаар хэвлэлд мэдээлсэн. Гэсэн ч энэ томилгоо нэлээд хэл ам дагуулаад байгаа аж. Учир мэдэх нэгний өгүүлснээр Ц.Бямбацогт хуульчийн сонгон шалгаруулалтад оролгүйгээр лиценз авсан нь тогтоогоод байгаа аж.
Түүнийг УЕП-ын орлогчоор томилохыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан эсэргүүцэж байгаа гэсэн. Тэгвэл Ц.Нямдорж сайд “Ямар ч гэсэн хуульчийн лицензтэй л юм байна шүү дээ. Ямар аргаар авсан нь тийм чухал юм уу” хэмээн хамгаалж байгаа аж. Ц.Бямбацогт нь Ташкентийн Улсын их сургуулийн хуулийн анги төгссөн юм байна.