МЭӨ 49 оны энэ өдөр эртний Ромын жанжин Юлий Цезарь хууль зөрчин Рубикон мөрнийг гаталснаар иргэний дайны эхлэлийг тавьжээ.
1429 оны энэ өдөр Бургундийн гүн III Филипп “Алтан ноос” одон бий болгожээ.
1514 оны энэ өдөр Испанид Библи судрыг анх удаа олон хэл дээр хэвлэн гаргажээ.
1810 он энэ өдөр Наполеон, Жозефин хоёр гэрлэлтээ цуцлуулжээ.
1863 оны энэ өдөр Лондонд дэлхийн анхны метроны шугам ашиглалтад оржээ.
1919 оны энэ өдөр Германд Зөвлөлт Бүгд найрамдах Улс байгуулагджээ.
1920 оны энэ өдөр Үндэстнүүдийн Лиги анхны хуралдаанаараа Версалийн гэрээг соёрхон баталжээ.
1946 оны энэ өдөр НҮБ-ын анхны хурал Лондон хотод болжээ. 51 улс оролцсон аж.
1959 оны энэ өдөр ЗХУ арлын Куб улсын Хувьсгалт засгийн газрыг хүлээн зөвшөөрчээ.
1962 оны энэ өдөр Перуд цасны нуралт болж 7 минутын дотор Ранраирка гэдэг жижиг хотыг газрын хөрснөөс арчжээ. 4 мянган орчим хүн амь үрэгдсэн байна.
1966 оны энэ өдөр Энэтхэг, Пакистаны хооронд дайны гал зогсоох Ташкентын энхийн гэрээ байгуулагджээ.
1985 оны энэ өдөр Даниэль Ортега Никарагуагийн Ерөнхийлөгч болжээ.
1989 оны энэ өдөр Кубийн цэрэг Анголаас гарч эхэлжээ.
2001 оны энэ өдөр Wikipedia (цахим нэвтэрхий толь) гарчээ.
2007 оны энэ өдөр Гвинейд тус улсын ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан бүх нийтийн ажил хаялт эхэлжээ.
2013 оны энэ өдөр Пакистанд гарсан цуврал халдлагын улмаас 100 хүн амь үрэгдэж, 270 хүн шархаджээ.