Өнөөдөр гадаа -10 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
2 дугаар сарын 6-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
1. Өнөөдөр бол жилийн 37 дахь өдөр бөгөөд он дуусахад 328 хоног үлдлээ.
2. Цаг агаар өдөртөө -13 хэмийн хүйтэн бол шөнөдөө -24 градус хүйтэн байх нь ээ.
3. Билгийн тооллын 12. Бархасвадь гараг. Хэрцгий охин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу.. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2757.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 44.20, юань 394.50, вон 2.35 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
1. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99179899
2. 11.30 цагт Төрийн ордонд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос 2019 оны намрын ээлжит чуулганы ажлын тайлангаа танилцуулна.
3. 12.00 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
1. 1508 Максимилиан би олон зууны туршид 1-р эзэн хаан Ариун Ромын Эзэн хаан гэж тунхаглав.
2. 1778 Франц улс АНУ-ыг хүлээн зөвшөөрөв, Парис хотноо Эвслийн гэрээ байгуулав.
3. 1819 онд Стэмфорд Рафлес Сингапурыг Британийн худалдааны боомт болгосон байна.
4. 1840 онд Ваитанигийн гэрээг 40 Маори дарга (сүүлд 500-аар гарын үсэг зурсан) ба Их Британийн титмийн төлөөлөгчид Шинэ Зеландын Вайтанги хотод гарын үсэг зурав. Энэхүү гэрээ нь хоёр бүлгийн хооронд бүрэн эрхт байдлыг хуваалцах зорилготой байв.
5. 1952 онд Хатан хаан II Елизавета II хаан Жорж VI-ийг Их Британийн хаан ширээнд залгамжлан Их Британийн хатан хаан болон Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг бусад хамтын нөхөрлөлийн орнуудыг зарлав.
6. 1989 онд Эв санааны нэгдлийн удирдагч Лех Васса Польшийн засгийн газартай хэлэлцээр хийж эхлэв.