Манай улсын хилээр их хэмжээний алт гаргах гэж байгаад баригдсан БНСУ-ын 13 иргэнийг гэмт хэрэгт яллаг дагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус улсын холбогдох албаны хүмүүс хэрэгт холбогдсон иргэдээ Ялтан солилцох гэрээгээр авах санал тавьсан гэнэ.
Түүнчлэн тэд ямар газар хоригдож байгаа, мөрдөн байцаалт хуулийн дагуу явагдаж буй эсэх, орчуулагчтай байгаа зэргийг манай талаас тодруулахыг хүсэж тус улсаас манай улсад суугаа ЭСЯ-ныхан тагнуулын байгууллагад хандсан талаар эх сурвалж мэдээллээ. БНСУ-ын иргэд манай улсад жуулчны визээр орж ирээд 13.3 кг алт нууж хилээр гаргах гэж байгаад таг нуулынханд саатуулагдсан билээ.