Өчигдөр Тажикстанд 127 настай Фотима Мирзокулова гэдэг эмэгтэй нас баржээ. Түүнийг 1893 оны 3-р сарын 13 –нд төрсөн гэж иргэний үнэмлэхэд бичсэн байна. Үүнээс өөр түүний насыг батлах бичиг баримт харамсалтай нь байхгүй аж. Меркулова 127 наслахдаа хоёр удаа гэрлэж, найман хүүхэд төрүүлсэн аж. Түүнийг сүүлчийн замд нь үдэхээр 200 гаруй ач зээ гуч нар нь цугларчээ.