Үндэсний геологийн алба байгуулах тогтоолын төслийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Тодруулбал, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн юм. Төсөлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн алба байгуулахаар тусгажээ.
Үндэсний геологийн албаны бүтцэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв, Геологийн судалгааны төв, Геологийн төв лаборатори нэгж хэлбэрээр багтах аж. Эдгээр нэгж нь геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах зэрэг нэгдсэн удирдлагад цогц байдлаар ажиллах юм байна.