Өнөөдөр гадаа -11 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
1 дүгээр сарын 20-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 20 дахь өдөр бөгөөд он дуусахад 345 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -11 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 26, Онгоц одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Их хүйтэн болох улирал 23 цаг 12 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2752.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 44.80, юань 401.00, вон 2.38 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана.
- 10.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шинээр тохижуулсан Яаралтай тусламжийн тасаг, Сургалт, эрдэм шинжилгээний төвийн нээлт болно.
- 10.00 цагт МҮХАҮТ-д “Монгол-Энэтхэгийн бизнесийн хамтын ажиллагаа” хурал болно.
- 11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Тод каннам” гоо сайхны эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орж, амиа алдсан бүсгүйн гэр бүлийнхэн хэвлэлийн бага хурал хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1971 оны энэ өдөр сүмогийн 66 дахь ёкозүна Ваканохана Масарү мэндэлжээ.
- 1931 оны энэ өдөр "Гели-3 дахь хэт урсагчийг нээсэн АНУ-ын физикч Дэвид Ли мэндэлж байжээ.
- 2016 онд Пакистанд "Bacha Khan" их сургуульд дэлбэрэлт болж, 21 хүн амь насаа алдаж, 50 хүн бэртэж гэмтжээ.