Амьд амьтаныг бүү ал гэж дэлхийн бараг бүх шашинд заасан байдаг бөгөөд энэ нь дааж давашгүй нүгэлд тооцогддог билээ. Үүнтэй дэлхийн бүх орны эрүүгийн хууль санал нэгддэг. Гагцхүү бурхны гэсгээ, хууль цаазын шийтгэлийг умартан хүмүүс бие биенээ хөнөөсөөр л байна. Дайн дажин, алт мөнгө, хар тамхи, өс хонзон, хардалт сэрдэлтээс гээд олон янзын шалтгаанаар аллага үйлдэгддэг. Заримдаа зүгээр л архи ууж байгаад нэгнийгээ хөнөөчих явдал ч бий. Харин эдгээр хэргийг тайлах илрүүлэх нь цагдаагийнхан, мөрдөн байцагчдын ажил байдаг. Тухайн хэргийг хэн хийснийг мэдмээр байвал энэ хэрэг хэнд ашигтай гэдгийг бод гэсэн латин зүйр үг байдаг. Харин доор өгүүлэх гэж буй хэрэг ямар ч хүнд ямар ч ашиггүй бөгөөд үйлдсэн аймшигтай харгислалаараа буг чөтгөрийн л хар мөр гэлтэй. Уг хэрэг өнгөрсөн зууны сүүлээр буюу 1980-аад онд тэр үед коммунист дэглэмтэй байсан манай хойд хөрш ЗХУ-д гарсан юм. Харин түүх нь Зөвлөлт Украины Шахты хэмээх уурхайчдын хотоос эхтэй. Дэлхийн уурхайн хотууд хоорондоо төстэй байдаг. Газрын баялгийн гарцаас шалтгаалан эдгээр хотууд уртаашаа эсвэл өргөөшөө сунадаг болохоос дээшээгээ өснө гэж бараг байдаг үгүй. Нэг ёсондоо асар том тосгон ч юм уу даа. Шахты \Уурхай\хот ч мөн адил намхан намхан байшингуудтай урт хот бөгөөд хамгийн захын гудамжинд цыганууд эсвэл хар тамхичид л хоног төөрүүлэхээс өөр айл амьтан хүн хар амьдардаггүй байжээ. Тэр гудамжны дундуур жижигхэн Грущевка гэдэг багахан гол урсана.
Андрей Романович Чикатило 1936 оны 10-р сарын 16-нд одоогийн Украин улсын Яблочное тосгонд төржээ. Түүний бага нас 30-аад оны өлсгөлөн, дараа нь Дэлхийн II дайны гээд аймшигтай хар бараан цаг үед өнгөрчээ. Дээрээс нь тэрбээр төрөлхийн тархины усжилт өвчинтэй байсан нь шээсээ гадагшлуулахад асуудалтай, хожим нь бэлгийн сулралд хүргэссэн аж.
1978 оны 12 дугаар сарын 22-нд энэ голын эрэг орчмоос есөн настай эмэгтэй хүүхдийн цогцос олджээ. Охиныг Лена Закотнова гэдэг байв. Цогцос олдох үедээ нүд нь боолттой бэлэг эрхтэн нь ихээр гэмтсэн байдалтай байсан ба урьдчилсан шинжилгээний дүгнэлтээр амьсгалын хурц дутагдлаас болж нас барсан гэжээ. Өөрөөр хэлбэл охиныг боож алсан гэсэн үг. Талийгч охиныг автобусны буудал дээр нэгэн тохитой байрын дунд насны эрэгтэй хүнтэй яриад зогсож байхыг хотын оршин суугч эмэгтэй харсан байна. Алуурчин байж болзошгүй этгээдийн гаднах төрхийг эмэгтэй сайн тогтоосон бөгөөд түүний амаар зураачийн дүрслэн зурсан зурган дээрээс саяхан тэрхүү захын гудамжинд нурж унах шахсан байшин худалдаж авсан хотын нэгэн сургуулийн багшийг таньж болохоор байв. Аллага гардаг шөнө түүний байшин гэрэлтэй байсан байна. Гэвч үүний зэрэгцээ мөрдөн байцаалтын баг давхар өөр хувилбарыг судалж байжээ. Хамгийн түрүүнд урд нь гарч байсан төстэй хэргүүдийн архивыг шалгажээ. Ингэснээр хэрэг гардаг газраас хамгийн ойрхон байшинд амьдардаг өмнө нь бага насны хүүхэд хүчиндэж алсан хэргээр шоронд сууж байсан Александр Кравченко гэгчийг баривчилжээ. Удалгүй тэрбээр Лена Закотновааг алсан хэргээ хүлээн шүүхээс буудан алах ял авсан аж.
Эцэг нь дайны үед фашистуудад олзлогдон хорих лагерьт байснаас болж , тэдний гэр бүл нүл үзүүрлэгдэн хавчигдаж байжээ. Чикатило анх №: настайдаа бэлгийн харьцаанд орж. тэр нь бүтэлгүйтэн дурлалт охин ь түүнийг уичргүй шоолсон нь түүний сэтгэхүйд гүн шарх үлдээсэн аж.
1981 оны 9 дүгээр сарын 4-нд Ростов хотын цагдаагийн хэлтэст зам дагуух ойн суулгацад эмэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага иржээ. Хэргийн газарт үзлэг хийхэд хохирогч, гэмт хэрэгтэн хоёрын хооронд ширүүн тэмцэл явагдсан нь илт байлаа. Алуурчин хохирогч эмэгтэйн бэлэг эрхтнийг ямар нэгэн хурц зүйлээр гэмтэээж, зүүн хөнийх нь толгойг огтлон авсан байв. Мөрдөн байцаагч нар тэр үед эл алуурчны хойноос нойр хоолоо умартан бүтэн найман жилийн турш хөөцөлдөх болно гэж төсөөлөө ч үгүй биз ээ. Цогцос ар араасаа цувран гарч ирэх бөгөөд олон мөрдөгчид цагдаагийн ажилтан нарын хичээл зүтгэл ямар ч үр дүнд хүрэхгүй олон жил болсон юм. Гэмт хэргийг нэг хүн үйлдээд байгаа нь эргэлзээгүй байв. Заримдаа энэ аллагудыг хүн биш далдын хар хүч үйлдээд байгаа мэт санагдах үе ч гарч байлаа.
Чикатилогийн зэрэмдэглэсэн цогсыг юм үзсэн мөрдөн байцаагчид ч цорчидож байсан гэдэг.
1986 онд уг гэмт хэргийг илрүүлэх зорилгоор Прокурорын Ерөнхий газраас мөрдөн байцаалтын тусгай бүлэг гаргасан байна. Тус бүлэг хамгийн түрүүнд хохирогчдын аж амьдралыг судлан дүгнэжээ. Судалгааны дүнд сонирхолтой зүйлүүд гарч ирэв. Жишээ нь хохирогчид бүгд нэг бол залуу хүүхнүүд эсвэл хүүхдүүд байлаа. Мөн ихэнх нь нийгмийн эмзэг бүлэгт багтдаг байсан байна. Хэрэв хүүхэд бол тэр нь дэмий тэнэдэг, сурлага хүмүүжлийн доголдолтой, архичин эцэг эхтэй. Харин алуурчны гарт үрэгдсэн хүүнүүд нь биеэ үнэлэгчид байжээ. Мөрдөн байцаагчдын гайхшралыг төрүүлсэн нэг зүйл бол гэмт хэргийн газар зүйн байдал. Цуврал алуурчин явахгүй газаргүй байлаа. Нэг зэрэмдэглэгдсэн цогцоос дараачийн цогцос олдох газрын хоорондын зай 1000 км хүрч байсан юм. Доод Тагил –Ростов- Москва – Ташкент – Ленинград – Горловка мөн ахин дахин Ростов хот бөгөөд Ростов муж. Удалгүй алуурчин ихэнхдээ тухайн мужийн хот хоорондын галт тэргээр зорчдог нь тодорхой болов. Жижиг өртөө зогсоолын ойролцоо олдсон хохирогчдын цогцос үүнийг нотолж байв. Олон зуун гэрчүүдийн мэдүүлснээр газрын зураг дээр хохирогчдыг хамгийн сүүлд харсан газрыг тэмдэглэсэн аж. Хохирогчид алуурчны нүдэнд ихэнхдээ хотын захын төмөр зам ба авто вокзал дээр өртдөг нь тодорхой болсон юм. Чухам энэ чиглэл рүү эрэн сурвалжлах ажлын арга барил төвлөрсөн билээ. Ингээд ямар ч байсан Ростов мужид цуврал алуурчныг барих анхны занг тавигдлаа. Энэ ажиллагаанд “Лесополоса” буюу “Ойн суулгац” гэсэн нэр өгчээ. Шахта хотын анагаах ухааны техникумийн оюутан охидын гэрчийн мэдүүлэг анхаарал татсан байна. Хотын захаас хичээлдээ галт тэргээр явдаг охид нэгэн хачирхалтай хүнийг анзаарчээ. 50 орчим насны нэгэн эр вагонд ганцаараа зорчиж байсан жаалхүүгийн хажууд суун өөртэй нь хамт явахыг ятгаж байжээ.Ээж чинь чамайг аваад ир гэсэн, дараагийн зогсоол дээр хүлээж байгаа хамт бууя гэх мэтийн худал үгэнд хүү итгээгүй бололтой Шахта хотын буудалд буугаад зугтжээ. Харин нөгөө хачин эр олон хүний дунд ороод алга болсон байна. Оюутан охид тэр эрийг сайн санаж авчээ. Энэ үеэр Красносулинский дүүрэгт өөрөөр хэлбэл хачирхалтай эр жалхүү хоёрын явдал болсон газрын ойролцоох ойн суулгацад зэрэмдэглэгдсэн хэд хэдэн цогцос олджээ. Тэдгээр цогцсыг төмөр замын ажилчид, жимс мөөг түүж явсан энгийн хүмүүс олсон байдаг. Эрлийн тойрог улам бүр хумигдсаар байлаа. Томоохон буудлууд дээр дүрэмт хувцастай цагдаа нар жижүүрлэж байсан бол жижиг зогсоол дээр энгийн хувцастай хуулийн ажилтан нар ажиглалт хийж байв. Чухамхүү тэр энгийн хувцастай ажилтнууд нэг “Донлесхоз” хэмээх буудлын ойгоос гарч ирсэн өндөр нуруутай бүрх малгай дугтуйлсан нүдний шил зүүсэн эрийг шалгасан байдаг. Бичиг баримт нь зөрчилгүй. Гэхдээ цагдаагийн ажилтны сэжгийг хамгийн түрүүн түүний хувцсанд наалдсан өвс навчис байлаа. Газар л хөрвөөгөөгүй бол ингэж бохирдмооргүй юм. Мөн хуруун дээрх шалбархай. Даанч энэ бүхэн тэр этгээдийг саатуулах үндэслэл болж чадахгүй учир түүнийг явуулжээ. Харин цагдаагийн ажилтан өөрийнхөө ажлын рапортад уг явдлын тухай тодорхой дурдсан байдаг. Эл явдлаас хоёр сарын дараа дээрх буудлын ойролцоо 16 настай хүүгийн цогцос олдоно. Алуурчин хохирогч хүүг хүчиндсэнийхээ дараа олон удаа хутгалж алсан бөгөөд таних тэмдэг болох эрхтнийг нь огтолж авчээ. Гэмт хэрэг гарсан газрын ойр орчмын үзлэг хийх явцад хэдэн метрийн зайтай өөр зэрэмдэглэгдсэн эмэгтэйн цогцос олдсон байна. Мөрдөн байцагчийн тооцоолсноор бол хэрэг гарсан газрын ойролцоох буудал хяналтад байсан учир алуурчныг цагдаа нар заавал анзаарсан байх ёстой байжээ. Ингээд мөрдөн байцаагчдийн гарт тухайн өдөр ажиглалтанд гарч байсан цагдаагийн ажилтны рапорт очсон бөгөөд тэрхүү тайлангаас Чикатило хэмээх танил нэр гарч ирэв. Андрей Чикатило гэх анх харахад дуугүй, хэнд ч хор хүргэж чадхааргүй, ноомой эрийг уг аймшигт цуврал аллагатай холбогдуулан 1984 онд шалгаж байсан боловч цусны бүлэг таарагүй учир суллан явуулсан байдаг. Хожим тэр нь криминалистик шинжилгээний алдаа байсан нь нотлогдсон юм. Ингээд мөрдөн байцаах үйл ажиллагаа хамгийн нарийн төвөгтэй хэсэг рүүгээ шилжсэн аж. Аллага гарах үед Чикатилоог хаана байсныг өдөр, цаг, хормоор нь тогтоох шаардлагатай байлаа. Чикатило Ростов хотын төмрийн заводод инженерээр ажилладаг бөгөөд томилолтоор явсан өдөр хоног нь хохирогчдын үхсэн цаг үетэй гайхалтай таарч байлаа. Эхэндээ түүнийг ажиглалтад авсан байна. Сэргийлэхийн ажилтнуудын мэдээлснээр бол Чикатило цуврал алуурчин буюу Ростовын буг чөтгөр мөн гэсэн сэжиг нотлогдож эхэлжээ. Тэрбээр төмөр замын буудлаар сэлгүүцэх банди нар, тэр хавийн биеэ үнэлэгчдийг байнга хоргоон дараагийнхаа хохирогчийг уйгагүй хайж байв. Сэргийлэхийн ажилтнууд сэжигтэн бэлгийн дур хүсэл нь хүрсэн үедээ гүн алмайрсан байдалд ордгийг анзаарчээ. Иймэрхүү байдалтай тэрбээр машин доогуур ч орчих магадлалтай байв. Алуурчныг ээлжит гэмт хэргийн үйлдэл дээр нь баривчлах санал цагдаагийн хүрээнд явагдаж байсан ч энэ нь тун аюултай байсан юм. Тиймээс бас нэг хохирогч гаргалгүй мөн сэжигтнийг үхүүлчихгүйн тулд Чикотилог цаг алдалгүй баривчилахаар шийджээ.
1990 оны 11 дүгээр сарын 20-нд Чикатило эмнэлэгт үзүүлнэ гэх шалтгаанаар ажлаасаа чөлөө авлаа. Сүүлийн хохирогч болох 16 настай Тимощенко хүү хурууг нь хазсан аж. Чикатило эмнэлэгт үзүүлтэл хуруу нь хугарсан байсан тул чөлөөний хуудас аван гэртээ харьсан байна. Удалгүй алуурчин цүнхээ барьсаар гэрээсээ гаран гудамжаар сэлгүүцэж байгаад галт тэрэгний буудал оров. Буудлын сандал дээр бараг цаг гаруй сууж байтал нэгэн залуухан бүсгүй түүний хажууд ирж суулаа. Чикатило бүсгүйтэй яриа өдөн танилцаад удалгүй байтал бүсгүй гэнэт сэжигтний нөгөө талд гарч суугаад толгойгоо өвдгөн дээр нь тавьжээ. Харин Чикатило хүнд харагдах талаа цүнхээрээ таглав. Юу хийж байгаа нь ойлгомжтой. Сэргийлэхийн ажилтан нүд салгалгүй ажиглах бөгөөд яриаг нь хүртэл сонсож байлаа. Бохир заваан ажлаа дуусгаад сайрх хоёр салж явсан ч цагийн дараа зах дээр болзохыг Чикатило санал болгожээ. Бүсгүй огт татгалзсангүй. Ингээд Чикатилог зах явж байх замд нь баривчилжээ.
- Иргэн Чикатило мөн үү?
- Тийм байна?
- Таныг баривчиллаа.
Энэ үгийг сонсоод Ростовын алуурчны хөлс нь чийхран гар нь салганаж байсан гэдэг.
Чикатило шүүх хурлын үеэр сэтгэцийн өьчтэй болох гэж жүжиглэж байсан гэдэг.
Чикатилог арав хоног байцаасан ч хэргээ хүлээхгүй байв. Гэм буруутайг шууд нотлох баримт байхгүй учир түүнийг саатуулах хугацаа дуусах дөхсөөр. Мөрдөн байцаагч нэгэн арга сэдэн түүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй байж болох талтай тул мэргэжлийн эмчтэй ярилцахыг санал болгожээ. Энэ саналыг Чикатило дуртай хүлээн авсан бөгөөд шүүхийн ял сонстлоо сэтгэцийн өвчтэй болох гэж жүжиглэсэн гэдэг. Сэтгэл зүйч түүнтэй хоёр хоног ярилцсан бөгөөд энэ хоёр хоногт Чикатило өөрийнхөө бэлгийн дур сонирхлын талаар, яваандаа аллага үйлдэж байх үедээ мэдэрч байсан сэрлүүдийн тухай ярьж эхэлжээ. Арван хоёр дахь хоног дээр Чикатилод 1982 оноос эхлэн үйлдсэн нийт 36 хүн амины хэрэгт ялтнаар татах тогтоолыг уншжээ. Гэнэт уг тогтоолыг уншиж байх үед Чикатило “Яагаад 1982 оноос гэж? 1978 оноос байхгүй юу” хэмээн зүтгэсэн гэдэг. Тэрбээр 1978 онд Шахты хэмээх уурхайчдын тосгоны оршин суугч есөн настай Лена Закотнова охин анхных нь хохирогч байсан гэж хэлжээ. Тухайн үед уг гэмт хэрэгт буруу хүнийг яллан буудан хороосон талаар багагүй шуугиан болсон билээ. Үүгээр Чикатилогийн хэрэг дуусаагүй байна. Ростовын цуврал алуурчин хууль хяналтын байгууллагад мэдэгдээгүй өөрийнхөө үйлдсэн 19 гэмт хэргийн талаар ярьсан юм. Хамгийн аймшигтай нь Чикатило бүх аллагаа нарийвчлан санаж байсан явдал. Тэр өдөр цаг агаар ямар байсан, хохирогч ямар хувцастай байсан, яаж тэднийг тамлан тарчлааж байсан, хүний бэлэг эрхтнийг гэмтээн урж байхад гарт нь ямар их хүч чадал ордог байсан, цусан дунд будагдан сууж байхдаа ямар их ханамжийг авч байсан талаар нэг нэггүй ярьж байжээ. Энэ бүхнийг тэвчин сонсох сэтгэлийн асар тэнхээ шаардагддаг байсан талаар мөрдөн байцаах хэсгийн ажилтнууд ярьж байсан юм. Сэтгэл зүйч олон эмч нарын үзлэг шинжилгээ нэг л дүгэлтэнд хүрсэн юм. Чикатило сэтгэцийн хувьд эрүүл бөгөөд хэрэг хүлээх бүрэн чадвартай гэж. Чикатилогийн хэргийг шүүх хурал 1992 онд эхэлсэн бөгөөд зүйл ёсны шийдвэр гаргасан аж. 1994 оны 3 дугаар сарын 14 өдөр Чикатилог буудсан ганц сум энэ хэргийн эцсийн цэгийг тавьжээ.
Шүүх хурлын үеэр хохирогчлын ар гэр гэмт хэрэгтэн "түүнийг бидэнд өгчхөөч бид өөрсдөө зйл дуусгая" гэж орилж уйлж байжээ.