37 настай хятад бүсгүй өөрийгөө алуулсан болгож мэдээлснийхээ төлөө 10 хоног шоронд хоригдож болжээ. Тэрбээр найз залуугаасаа салахын тулд ийм ер бусын арга хэрэглэсэн байна. Daily Mail сонинд бичсэнээр эмэгтэй найз залуутайгаа амьдарч байсан байрнаасаа гарч явсныхаа дараа хуучин нөхөр нь түүнийг хулгайлчихлаа гэж утсаар мэдэгджээ. Хэсэг хугацааны дараа эмэгтэй экс нөхрийнхөө өмнөөс хэрэв цагдаад мэдэгдэх юм бол найз бүсгүйг чинь ална гэж сүрдүүлсэн мессеж илгээсэн байна. Эцэст нь эмэгтэй аль хэдийн нас барсан, түүний цогцос нуурын ёроолд байгаа гэж бичсэн аж. Айж сандарсан найз залуу нь цагдаад мэдэгдсэн бөгөөд удалгүй хууль сариулагчид “хулгайлагдсан” эмэгтэйг хяналтын камерын тусламжтайгаар олсон байна. Өөрийнхээ эл үйлдлийг эмэгтэй япуу найз залуугаасаа салах гэсэн шалтгаанаар тайлбарлажээ. Сүйт хархүүгийнхээ ядууг бүсгүй төрөлх хот руу нь очоод мэджээ. Найз залуу нь араас нь эрэл хайгуул болохгүйн тулд өөрийгөө алуулсан болгосон байна.